Хэт даврагч болсон чечень эр амиа алджээ
2016-03-09

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Омар гэгч амиа алдсан талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ. Америкийн сөнөөгч онгоцууд энэ сарын 4-нд Сирид цохилт өгөх үеэр Омар амиа алдсан гэнэ.

 

Омар нь Чечень улсын иргэн бөгөөд өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард тус бүлэглэлд элссэн болохыг тогтоосон билээ.  Тэрээр туслахуудын хамтаар Сирийн Шаддади хотноо нуугдаж байсан юм. Омар нь “Байлдааны ажиллагаа, сургалт” хариуцсан толгойлогч байжээ.

 

Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров өнгөрөгч онд “Халифын вант улс”-д  Чеченийн 2000 иргэн элссэн хэмээн мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЧЕЧЕНЬ БИШ УЛБАР САХАЛТ ГЭЖ АЛДАРШСАН ГҮРЖИЙН ИРГЭН
2016-03-09
ммм:
чеченээс томилогдсон Оросын тагнуулыг устгажээ.
2016-03-09