Хулгайн хэргийг шуурхай илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад "Энэ сарын 7-8-нь шилжих шөнө “22-ын товчоо”-ны нүүрс худалдаалах газраас мөнгөө хулгайд алдсан” гэх мэдээлэл 8-ны өглөө 10:00 цагт иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад тус газар нүүрс зардаг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суух А-ийн орлогын 670 мянган төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороон суух хаягтай 20 настай, эрэгтэй Э хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ