Алба хаагчдыг шагнав
2016-03-09

 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан Хууль зүйн сайдын 2016 оны А/71 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдыг шагнажээ.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, мөн тус хэлтсийн түр хамгаалах байрны дарга, хошууч Д.Сэржмядаг нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр тус тус шагнасан байна.



Шагналыг Хууль зүйн яамны ТНБ-ийн дарга Ж.Баярцэцэг гардуулж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
О:
Мал нь малаа шагнаад бнаадаа
2018-11-22