“Хурд” хуучрахгүй
2016-03-09

 

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” хэмээх хоёр тоглолтыг үзэгчдэд толилууллаа. “АСА цирк”-т 15.00 цагт болсон “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг үзэхээр танхим дүүрэн үзэгч цугларав. Үүдээр орох гэж урт дараалал үүсгэсэн хүмүүс, түрүүлж орж тухтай суудал эзлэх гэснээс үүдсэн ялимгүй маргаан, шагын билетчид энд тэнд холилдох нь “Хурд” хуучраагүй гэдгийг харуулах мэт.

 

Тоглолт эхэллээ.

“Зураг шиг хээнцэр бүсгүйтэй танилцаад

Зун шиг өег сэтгэл надад төрлөө

Ухааны илрэл үгийг чинь сонсохоор

 Утсаар ярих болзоог тавилаа...” хэмээх сэтгэлд ойр үгсээр хэдий нь танил “Зураг шиг бүсгүй” дуугаар тоглолт эхлэв. Үүний дараа “Чи минь байгаа болохоор”, “Эндүүрэл”, “Чамайгаа үнсье”, “Хайрын улаан сарнай”, “Би дуртай”, “Буцааж нэхэхгүй хайр”, “Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтдоггүй” зэрэг бүсгүй хүн ээж хүнийг магтсан хуучны олон уран бүтээлээ дуулсан юм. Мөн “Нарлаг диваажин” хэмээх шинэ цомогт орсон “Инээмсэглэ бүсгүйчүүд”, “Амин цэцэг” зэрэг шинэ дуугаа дуулж сонирхууллаа.

 

Тоглолтын төгсгөлд хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр “Бид та бүхэнтэй цаашид олон жил хамт байж, уран бүтээлээрээ уулзаж байх болно. Нас хүрвэл 100 жил хамт байна” хэмээв.

 

Ингээд тоглолтын гэрэл зургаас хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Fan:
Hurd hezee ch huuchrahgui, 100 jiliin daraa ch tedniig sonssoor l baaih bolno
2016-03-09