Улсын төсөв 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
2016-03-09

Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийг гаргажээ.

 

Хоёрдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2 хувийн, нийт зарлага 63.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ингэснээр төсвийн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнийг төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 480.0 тэрбум төгрөгөөр бага байгаа аж. 

 

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 708.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 9.8 хувиар буюу 77.0 тэрбум төгрөгөөр тасарчээ. Нийт орлогын  88.5 хувийг татвар эзэлж буй бол 11.5 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ. 

 

Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 13.0 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
ХН:
ЗАРДЛАА ТАНААЧ. ГАДААД АЙЛЧИЛЛАА ТЭР ЧИГТ НЬ ХАСААЧ. ЭНЭ ЗУН ДЭЛИЙН БҮХ ДАРГА НАР ИРНЭ ГЭЭ БИЗ ДЭЭ. ТЭХЭЭР НЬ ГУЙХ ЮМ ХҮМЭЭ САЙН ГУЙЖ ГУВШААЧ. ЗААВАЛ ДОНШУУЧЛАЖ ОЧИХ ЯМАР ХЭРЭГТЭЙН. ГАДААДАД ЗУГААЛДАГ ЗАРЛАД ЧИНЬ БАРАГ Л НААД АЛДАГДЛЫГ ЧИНЬ ХААНА ДАА.
2016-03-09