Савченког суллахыг шаарджээ
2016-03-09

ОХУ-ын шүүхээс Украины нисгэгч Надя Савченког 2014 оны зургаадугаар сард Оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээн үзэж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн энэ долоо хоногийн эхээр дахин өлсгөлөн зарласан юм. Надя өнгөрсөн онд 81 хоног өлсгөлөн зарласан билээ.

 

Европын холбоо болон АНУ-ын Засгийн газар нисгэгчийг суллахыг шаардаж, албан бичгээ Москва руу илгээсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан “Нисгэгчийг хорьсон нь хууль бус” гэж мэдэгджээ.

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нисгэгчийн гэр бүлийг хүлээн авч уулзахдаа “Би Украины баатрыг заавал эрх чөлөөтэй болгоно” гэсэн байна. Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сард Надя Савченког улсын“Баатар цол”-оор шагнасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene aluurchin, yargachin abgaig sullaj bolohgui, nasaar ni horih heregtei.
2016-03-10
Зочин:
Гуантанамод шорон бариад өчнөөн хүмүүсийг шүүхгүйгээр тарчлаан зовоож байгаа нь тэгээд ариун ёс уу? Новшийн Америк дандаа бусдын хэрэгт оролцох юм. Үүргээ биелүүлж яваа сэтгүүлчдийг алаад шүүж болохгүй юу?
2016-03-09