Таван хувийн зээлд хамрагдах барилгууд хаана баригдсан бэ?
2016-03-09

 

Өнгөрсөн Баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ энэ таван хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж буй иргэд нийтээр хамрагдахгүй. Засгаас баталсан Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгажээ. Тухайлбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх одоогоор оржээ. Үлдсэн 1500 гаруй айлын байрыг барилгын компаниуд борлуулж, барилга барихад зарцуулсан хөрөнгөө эргүүлж олно. Харин орон нутгийн тухайд төрөөс барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт хийснийг Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлсэн юм.  

 

Дахин төлөвлөлтийн хүрээнд 2014 онд Ханын материалын орчим СХД-т 168 айлын орон сууц, СБД-ийн долоодугаар хороолол 100 айл орчимд “Бэрэн” группийн барьж буй барилгын А, Б блок, 2015 онд Батлан хамгаалах их сургуулийн орчим, БЗД-ийн 8,16 дугаар хороонд “Баганат өргөө” компани, “Гангар инвест” компани тус бүр 168 айлын оройн сууцыг, 2016 онд БЗД-ийн 14 хороололд “Зургаан талт компани”150 айлын орон сууц зэргийг ашиглалтад оруулаад байгаа юм. Удахгүй 100 айл орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд “Бэрэн групп”-ийн барьж буй 800 айлын, БЗД-ийн 8, 16 дугаар хороод баригдаж буй “Гангар инвест”-ийн орон сууцууд шинээр ашиглалтад орох юм байна. Зах зээл дэх орон сууцын үнэ буурч, иргэдийн гар дээрх бэлэн мөнгө хумигдсан тул орон сууцын борлуулалт зогсонги байдалд оржээ. Барилгын компаниуд дампуурахгүйн тулд бартер солилцооны хэлбэрээр байраа зарах болсон тухай Ш.Ганхуяг дарга ярилаа.  Нийслэл ч дахин төлөвлөлтийн төслөө дэмжиж албан хаагчдынхаа урьдчилгаа төлбөрөөс хөнгөлж, орон сууцын зээлд хамруулж эхэлжээ.

 

Ипотекийн зээлд хамрагдсан 77 мянга гаруй зээлдэгч байгаагаас 18 мянга орчим иргэн таван хувийн хүүтэй зээлд шилжих боломжтой аж. Тодруулбал, орон нутагт ипотекийн зээл авсан 17 мянга, гэр хорооллын дахин төлөвлөлт 434 айл
Багахангай, Багануур, Налайх дүүрэгт  945 орон сууцыг ипотекийн зээлээр авсан байдаг аж. Эдгээр 18 мянга гаруй зээлдэгч найман хувиас таван хувьд шилжих боломжтой. Харин бусад зээлдэгч нарт ипотекийн зээлийг бууруулах энэ шийдвэр хамааралгүй юм байна.

 

Эх сурвалж:www.zms.mn

Shuud.mn
Сонин хачин
tseegii:
yun hogiin yum yariad bga nowshnuud we bugdiig n l 5bolgoochee heniig n yalgaad bgan bee hugiin yumnuud ingej zawaan yum hiij ailiin 2huuhdiig alag uzeh bgatai adil yum hiih yum 5g huleej suusan 8a chadan yadan tulj goridoj suusan humuus yah bolj bgan be muusain nowshnuud
2016-03-10
Boloroo:
Shal sonin Yuma bygdiig ni adilhan 5hybi bolgooch
2016-03-10
zochin:
Zeeld 100 mkv -chuluulj 5-8 gesen yasan be hedhen hvn shiidej bgaa ni yaj bgaa um be bid tegch erhtei baimaar bna boliochee
2016-03-09
Зочин:
ANiin heden sda nar barisan barilga songuuliin umnu zarchih geel! tun udahgui yal asuuh bolno huleej bai!
2016-03-09
Зочин:
Хогийн ард тумнийг шулж ханахгуй юм аа. Эцгийн чинь ипотек улсын монгийг хувааж идэх арга чинь биз
2016-03-09
Зочин:
хн...
2016-03-09
Баадай:
Ингэх гээд байсиймаа
2016-03-09
Зочин:
Одоо ингээд хулхидаж хуурч сонгуулийн шоу хийж байгаа нь тодорлоо. Ээ энэ бэлтрэгийг үү
2016-03-09