Олон удаагийн үйлдэлтэй гэмт этгээдийг барьжээ

Хулгайн гэмт хэргийн олон удаагийн үйлдэлтэй этгээдийг барьжээ. Орхон аймгийн харьяат Э.З нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс автомашин хулгайлан баригдаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.
Уг этгээд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Мөн өмнө нь хоёр удаа автомашин хулгайлан цагдаагийн байгууллагад шалгагдаж, энэ хугацаандаа оргон зайлж байжээ.
Иргэдэд тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй, асаалттай орхихгүй байх, хяналтын камер болон харуул хамгаалалттай газар автомашинаа тавихыг анхааруулж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ