Хүн амины онц ноцтой хэргийг илрүүлжээ
2016-03-10

Хүн амины онц ноцтой хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийг  шуурхай илрүүлсэн байна.

 

Гэмт этгээд бусдын амь насыг онц хэрцгийгээр хохироогоод нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ... орон сууцны нэгдүгээр давхарт орхисон байжээ. Уг хэрэг энэ сарын 6-ны өдөр буюу өнгөрөгч ням гарагт гарчээ. Цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг даваа гарагт илрүүлэн баривчилсан байна.

 

Хохирогч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай 49 настай, эмэгтэй Н байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн 40 гаруй настай, эрэгтэй Н-ыг саатуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
барьсан барилгаа эзэнд нь өгсөн ч банкны барьцаанд байнга тавьж байрны эздийг байнгын банкны өрөнд байлгаж байдаг барилгын баяарс компаны баянсайхан гэгч хятад эзний зальдах луйвардах нь хэрээс хэтэрч байгаа цахилгаан сүлжээний компаныхан үүрдийн өртэй , байрны ордераа энэ авгайгаас авч харагдаач
2016-03-11