Онгоц осолдож, ахмад нь амиа алджээ
2016-03-10

Оросын “Antonov An-26” онгоц өчигдөр 9.30 цагийн орчимд Бангладешийн эргийн ойролцоо осолдсон тухай “www.ibtimes.com” мэдээллээ. Уг онгоцонд дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд ослоор онгоцны ахмад амиа алджээ. “Амиа алдсан нисгэгч ОХУ-ын иргэн” хэмээн “TASS” агентлаг уламжлав.

 

Нисгэгчийн цогцсыг Бенгалийн булангаас олжээ. Аврагчид хоёрдугаар нисгэгч болон тус онгоцонд зорчиж явсан Бангладеш болон Украины иргэнийг хайж байна. Онгоцны эх биеийг олсон бөгөөд зарим хэсгийг цуглуулж эхэлжээ.

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Урьдчилсан таамгаар үзэгдэх орчин тааруу байсан эсвэл өндрөө алдаж осолдсон байх магадлалтай хэмээн Бангладешийн Тээврийн яамнаас мэдээлэв.

 

“Онгоцны тээшэнд сам хорхой болон бусад далайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн байсан” хэмээн Онцгой байдлын төлөөлөгч “Синьхуа” агентлаг ярьжээ.

 

“Antonov An-26” онгоцыг Бангладешийн “Bismillah” агаарын тээврийн компани эзэмшдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
САМ ХОРХОЙНУУД АВРАГДСАН БАЙНА.
2016-03-10
Зочин:
Ukrainii ongots avgai mini
2016-03-10