Хойд Солонгос пуужин харважээ
2016-03-10

Хойд Солонгос улс Солонгосын хойгт үргэлжилж буй АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг эсэргүүцэн пуужин харвасан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Орон нутгийн цагаар өнөөдөр 5.20 цагт Японы тэнгис рүү ойрын зайн хоёр пуужин харвасан байна. Мөн удирдагч Ким Чен Ун “Шаардлагатай гэж үзвэл цөмийн туршилт хийх болно” гэж мэдэгджээ.

 

Ким Чен Ун өчигдөр пуужинд багтахаар жижгэрүүлсэн цөмийн зэвсэг бүтээсэн болохоо мэдэгдсэн юм. “KCNA” агентлаг цахим хуудастаа жижгэрүүлсэн цөмийн зэвсгийн хажууд зогсч буй Ким Чен Уны зургийг нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин