Ким Чен Ун ард түмнээ айлгаж байна
2016-03-10

Пхеньян өнөөдөр АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн пуужин харваж дургүйцлээ илэрхийлсэн байна. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Хойд Солонгос улс НҮБ болон Солонгосын хойгт үргэлжилж буй АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн өнөөдөр орон нутгийн цагаар 5.20 цагт хоёр ширхэг ойрын зайн пуужин харважээ. Пуужингууд Японы тэнгист унасан хэмээн тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

Сөүлийн талаас мэдээлснээр “Пхеньян ойрын зайн пуужингууд Солонгосын хойгийн зүүн талд байрлах Вонсон тэнгисийн цэргийн баазаас хөөргөсөн” гэсэн байна. Уг үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө Пхеньян, Вонсон цэргийн ангиас зургаан ширхэг ойрын зайн пуужин харвасан билээ. Эдгээр пуужин бүгд Япон тэнгист унасан юм. “Хоёр Солонгосын асуудлаас болж Япон аюултай нөхцөлд байна” хэмээн тус улсын Засгийн газраас мэдээлсэн билээ. Япон улс хил орчимдоо пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулсан хэвээр байна.

 

Пхеньян пуужин харвахаас нэг өдрийн өмнө удирдагч Ким Чен Ун “Манай улсын эрдэмтэд пуужинд багтахаар жижгэрүүлсэн цөмийн бөмбөг бүтээж чадлаа” гэх мэдэгдэл хийсэн. Вашингтон уг мэдээллийг үндэслэлгүй хэмээн мэдэгдэж “Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэг бүтээх чадваргүй” гэсэн юм. Харин энэхүү мэдээллийг “KCNA” агентлаг үгүйсгэж цахим сайтдаа удирдагчийн цөмийн хошууны дэргэд зогсч буй зургийг нийтлээд “Хойд Солонгос улс харийн дайснуудыг газраас хөрснөөс арчих болно” гэж бичжээ.

 

KCNA: Удирдагч Ким Чен Ун эрдэмтдийн бүтээсэн жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй танилцав

 

Пентагон уг асуудалд анхаарлаа хандуулан Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болсон эсэхийг шалгаж эхэлсэн талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн юм. Пхеньян ийнхүү олон улсын анхаарлыг татсан нь НҮБ-ын хоригтой шууд холбоотой билээ. Тус улс цөмийн туршилт болон алсын тусгалтай пуужин хөөргөснөөс болж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ долоо хоногийн эхээр тус улсын эсрэг шинээр хориг тавьж, баллистик пуужин болон цөмийн зэвсэг бүтээх бүх боломжийг нь хаасан юм. Пхеньянд эдгээр зэвсгийг бүтээхэд шаардлагатай эд материалыг нийлүүлсэн ямар ч улсын эсрэг хориг тавихаа Аюулгүйн зөвлөл хатуухан сануулсан билээ.

 

Хориг хүчин төгөлдөр хэрэгжээд 48 цагийн дараа 300 мянган цэрэг оролцуулсан цэргийн хамтарсан сургуулилт Солонгосын хойгт эхэлсэн юм. Сөүл “Энэ жилийн цэргийн сургуулилтад оролцох цэргийн тоог өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн билээ. 2009-2014 оны хооронд Вашингтоноос энэхүү хамтарсан цэргийн сургуулилтад 2500-4500 цэргээ илгээдэг байсан бол энэ жил 15 мянган цэргийн албан хаагчаа илгээжээ. Харин Сөүлийн тал 300 мянган цэргийн албан хаагчийг цэргийн сургуулилтад хамруулсан байна.

 

Цэргийн сүр хүчээрээ Пхеньяныг буулган авах төлөвлөгөөтэй байгаа Сөүл мөн тус улсын эсрэг хориг тавьсан юм. Сөүлийн Засгийн газар өчигдөр Пхеньяны цөмийн зэвсгийн технологи хөгжүүлэлтийг хаах зорилгоор 70 хүнийг хар жагсаалтад багтааж, НҮБ-ын дэмжлэгийн дагуу дансыг нь царцаасан байна.

 

Хар жагсаалтад багтсан хүмүүсийн 24 нь Хойд Солонгосын иргэн бол бусад нь гадаадын иргэд гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Тайванийн “Royal Team” компанийн дэд ерөнхийлөгч, Сингапурын “Senat Shipping” компанийн ерөнхий захирал, “Ilsim” олон улсын банк, Өмнөд Солонгосын “Rungrado Trading”, “Korea Kumsan Trading” компанийн удирдлагууд Пхеньянд нууцаар мөнгө шилжүүлж, цөмийн хөтөлбөрийг нь дэмждэг хэмээн хар жагсаалтад багтаасан” гэжээ.  Мөн Өмнөдийн эрэг орчимд загас агнуур хийж буй Хойд Солонгосын онгоцнуудыг нутаг буцааж, Өмнөд Солонгосын иргэдийг Пхеньян хотноо үйл ажиллагаа явуулдаг Хятад хоолны газраар үйлчлүүлэхийг хатуу хоригложээ. Тус улсаас гадна Пхеньяны эсрэг АНУ, Япон, Австрали болон Европын холбоо, НҮБ хориг тавьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Ким Чен Ун олон улс бус ард түмнээ айлгаж байна” гэж мэдэгджээ.

 

Пхеньян ийнхүү цөмийн хөтөлбөрийн асуудлаас болж олон улсаас тусгаарлагдаж, дайсныхаа тоог эрчимтэй нэмэх боллоо. Цөмийн туршилт, сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн асуудлаас болж НҮБ тус улсад нийлүүлж байсан хүмүүнлэгийн тусламжаа зогсоосон юм. Уг тусламжийн хөтөлбөр зогссоноос болж хамгийн багадаа нэг сая хүн хүнсгүй болжээ. Мөн 55 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилдээ 100 сая ам.долларыг ашиг олдог Кесоны аж үйлдвэрийн цогцолбор хаалгаа барьж, тус цогцолборт үйл ажиллагаагаа явуулдаг Сөүлийн 124 компани нутаг буцсан билээ. Пхеньян олон жил Кесоны ажилчдын цалингаар пуужин хөөргөж, цөмийн хөтөлбөрийн ажилд зарцуулж байсныг НҮБ тогтоосон юм.

 

Хүндхэн байдалд байгаа Пхеньян туслах зорилгоор НҮБ болон АНУ-ын эрх баригчид хуралдсан бөгөөд цөмийн хөтөлбөрөө зогсоовол эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ч татгалзсан хариу авчээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Ким Чен Уны бодлогыг буруутгаж, цөмийн хөтөлбөрөө царцаахыг түүнд уриалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hoiduud aimaar yaduu delhiin hogjloos olon arvan jileer hotsorson.mon sungapur hurtel naidvartai zorchih ongotsgui bgaa ongots ni 40 jil bolson huuchnii ongotstoi geed omnoos ni omnoduud uls ornuudaas sanaa ni zovoostoi gej sonsson.unen bh shuu.olimfoor irsen zochid ni omnodiinhee hogjliig gaihaad butssan gej bgaa.
2018-05-17
Bolohgui:
Ene balainuud baildval!!! Tsumiin zevsgiin hor ni Mongold hurne!!! Ayultai baildaj bolohgui.
2018-05-17
ИРГЭН:
ЦАГ ХОЖИХ АРГА ХЭРЭГЛЭСЭН БАЙХ ДАА.ГЭВЧ ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ХОЙДЫН ЭСРЭГ МОНГОЛ Ч ГЭСЭН ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.ДУНДЫГ БАРИНА ГЭДЭГ АЙМХАЙ ХУЛЧГАРУУДЫН ЗАН.
2018-05-17
Кастор тос:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877 Үнэ9000
2016-03-15
Зочин:
нусан чавхга ийг яалтай билээ
2016-03-11
Зочин:
ЭХ ОРНОО ХАМГААЛАХ НЬ БУРУУ ЗҮҮЛ БИШ
2016-03-10
delgertsetseg mini:
mongol helnii hicheel ee sain hiideg bsan huuhdedeniigee unshij uguud aldaagaa zasuulaarai , dagavar nuhtsul sul ug bairaa oloogui bna utgii ni aldagduulj dee
2016-03-10
Зочин:
тэгээд байлдаачээ пизда. чадахгүй байж.
2016-03-10
хуульч:
ЭНЭ ХҮҮ АРД ТҮМНЭЭ АЙЛГАСАН ЮМ АЛГА ??? ЭНЭ УЛС ХОЙД СОЛОНГОС-ын хил дээр ээлжит хээрийн сургуулиа сүрийг үзүүлж АНУ БОЛОН ӨМНӨТ СОЛОНГОС 300 мянган цэргийн оролцоотой хийх гээд байгаа юм биш үү??? ЭНЭ ХҮҮГ ӨВӨӨ ,ААВ хоёр шигээ зовлон хацал дайны хор холбогдлыг мэднэ дайн гаргахгүй гэж ХӨНГӨМСӨГӨӨР НАЙДСАН БОЛ ... ТЭД ЭНДҮҮРЧЭЭ???
2016-03-10
Kkkk:
Jinheneesee alaltsaach,tsus y
2016-03-10
hun:
ene gar huruu n manai neg nuhurtie tustei gej..............
2016-03-10
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-03-10
туранхай:
энэ тарган жаалыг зогсоох амьтан алга уу
2016-03-10
Зочин:
hoid solongos gazriin horsnoos archigdiiishdeeee
2016-03-10