Оливын тосоор арьсаа эмчилцгээе
2016-3-10

Оливын тос арьсыг зөөлрүүлж, булбарай болгодог байна. Энэ талаар  “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Таны арьс өнгөө алдах, хуурайшаад байвал оливын тос хэрэглэхийг зөвлөж байна. Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээсээ урьтаж, оливын тосыг нэг удаа хэрэглэж үр дүнгийн харахыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд н​үүрнийхээ арьсыг булбарай болгохоос гадна ямар ч толбогүй болгохыг хүсдэг. Эхлээд та нүүрээ бүлээн усаар угаах хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Бага зэргийн оливын тосыг саванд хий. Хурууныхаа үзүүрт оливын тосоо түрхээд арьсандаа жигд түрхээрэй. 15 минутын дараа нүүрээ халуун бүлээн усаар угааж, тэжээлийн тос түрхээрэй. Долоо хоног энэхүү аргыг хэрэглэснээр таны арьс гэрэлтэж, элдэв толбо үгүй болно.

 

Алхам №3

 

 

Гарын арьснаас хамгийн хурдан өнгөө алддаг хэсэг бол тохойны хэсэг. Ихэнх хүмүүсийн тохойны арьс харалсан бас хатуу байдаг. Хэрвээ таны тохой өнгөө алдсан бол нэг халбага оливын тос хэрэг болно. Оливын тосоо халаагад тохойндоо түрх. Гурван өдрийн дараа өнгө нь сэргэх болно.

 

Алхам №4

 

 

Уруул хагарч, өнгөө алдаад байвал оливын тос хэрэглээрэй. Бага зэргийн оливын тосыг халбаганд хийгээд хөргөгчид хонуулаарай. Өглөө нь хөлдсөн оливын тосоо урууландаа түрх.

 

Алхам №5

 

 

Таны будаг шингэхгүй байгаа бол оливын тосоор нүүрэндээ массаж хийгээрэй. 1-2 өдрийн дараа таны  будаг шингэх болно.

 

Алхам №6

 

 

Гар тань хуурайшаад байвал бага зэрэг халаасан оливын тос түрхээрэй. Дараа нь зориулалтын бээлий өмс. Хэдхэн цагийн дараа үр дүнг нь харах болно.

 

Алхам №7

 

 

Мөн хөлны арьс хуурайшиж, элдэв нөсөөт толботой болсон бол оливын тос түрхээрэй.

 

Алхам №8

 

 

Хүүхэд төрүүлсэний дараа эсвэл хэвлий хэсгээрээ махтай эмэгтэйчүүд оливын тосоор өдөр бүр массаж хийх хэрэгтэй. Оливын тос таны сул арьсыг чангалах болно.

 

Алхам №9

 

 

Таны үс салаалаад байвал оливын тос түрхээрэй.

 

Алхам №10

 

 

Таны арьсан дээр яр гарсан бол тэр хэсэгтээ оливын тос түрхээрэй. Хагас цагийн дараа тосоо арч.

 

Алхам №11

 

 

Таны хумс өнгөө алдаад байвал оливын тосонд дүрээрэй.

 

Алхам №12

 

 
Үснийхээ уганд оливыг түрхвэл ургалтад сайнаар нөлөөлөхөөс гадна цагаан үсний ургалтыг зогсоодог байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин