Трамп гурван ялалт байгуулав
2016-03-10

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп гурван мужид ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Трамп Хавай, Мичиган, Миссисипи мужид ялалт байгуулсан байна. Тэрбээр Мичиган мужид 37.7 хувь, Хавайд 41.4, Миссисипи мужид 39.8 хувийн санал авч, тэргүүлжээ.

 

Трампийн хүчтэй өрсөлдөгч Тед Круз сунгааг удаалсан байна. Тед түүнээс дутахааргүй нэр хүндтэй болж буйг “CNN” агентлаг онцолжээ. Трамп ганцхан Айова мужид ялагдал хүлээсэн юм.

 

Ардчилсан намаас намын сунгаанд өрсөлдөж буй Хилари Клинтон Миссисипи мужид ялалт байгуулсан ч Мичиган мужид ялагдал хүлээжээ. Хиларигийн намын гол өрсөлдөгч Бен Сандер 50.64 хувийн санал Мичиганд ялалт байгуулсан байна.

 

Ардчилсан намаас нэр дэвшигчид яг одоо “CNN” агентлагаар халз мэтгэлцэж байна. Мэтгэлцээний дараа Флоридо, Охайо болон Миамид урьдчилсан санал хураалт зохион байгуулагдана. 24 цагийн дараа санал хураалтын дүнг зарлах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин