Дугласын бие мууджээ
2016-03-10

Холливуудын нэрт жүжигчин Майкл Дугласын эрүүл мэнд муудаж, зургаахан сар амьдрах нас үлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 71 настай жүжигчин эр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэрбээр 2010 онд улаан хоолойн хорт хавдраар өвчилж, хагалгаа хийлгэсэн билээ.

 

Америкийн хэвлэлүүд жүжигчин эрд зургаан сарын нас үлдсэн хэмээн мэдээллэх болсон юм. Энэхүү мэдээллийг гэр бүл нь баталсан хэмээн “TMZ” сайт мэдээлэв. Нэрээ нууцалсан эх сурвалж “www.examiner.com” сайтад “Дуглас тун хүнд байдалд байгаа. Кэтрин түүнээс харцаа салгахгүй, асарч байна. Дуглас саяхан урт наслахгүй гэдгээ сонссон. Тэрбээр гэр бүлтэйгээ байхыг хүсч байгаа” гэж ярьжээ.

 

Дуглас 2000 оны арваннэгдүгээр сард холливуудын хамгийн сайхан хүүхэн, жүжигчин Кэтрин Зета Жонстой гэрлэсэн юм. Хос хүү, охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Америкийн хэвлэлүүд түүнийг Кэтринтэй аман секс хийсээр байгаад хоолойны өвчтэй болсон гэж шуугиад байгаа юм биш үү. Тэр дэмий эд бололтой шүү, монголчууд аа.
2016-03-10
Зочин:
ингээд үе мултарсан олон ах хүн эрт явнаа. Селин Дион байна бас
2016-03-10