ХӨСҮТ-д эмч, сувилагчдыг нэмж ажиллуулна
2016-03-10

 

Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж  байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ ачаалал ч өндөр байна. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох  мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

-       Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах,

-       “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж,  хангах арга хэмжээ авах,

-       ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах,

-       ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны  хэлтсийн дарга нарт даалгасан байна.  

Shuud.mn
Сонин хачин