“Надад үлдсэн найз”-ыг тоглоно
2016-03-11

Поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг “Увертура” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзиклийг өнгөрсөн нэгдүгээр сард тоглож олны хүртээл болгосон. Энэ удаад эр цэргийн баярыг тохиолдуулан дахин тоглохоор болжээ.

 

 Нөхөрлөлийн үнэ цэнийг харуулах уг мюзиклд дуучид, мэргэжлийн жүжигчидтэй хамтран тоглож байгаа нь  шинэ өнгө аясыг илэрхийлж буй юм. Жүжгийн гол дүрд "Увертура" хамтлагийн залуус тоглох бөгөөд төрийн соёрхолт, МУГЖ  Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар хамтран тоглох юм.

 

Мюзиклээр дамжуулан орчин үед, найз нөхдийн мөн чанар  юун дээр тогтож,  үерхлийн утга учир хаана оршиж байна вэ гэдгийг  харуулахыг зорьж буй талаар хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва хэлж байсан юм. Сайхан амьдралын төлөө зүтгэж яваа залуусын амьдралыг сайн хүний баг зүүсэн хорон санаатнууд яаж сүйтгэж байгааг харуулсан эл бүтээл нь хүн хүнээ хайрлах, өрөвдөх, хүндэтгэх, хүний мөс чанар гэж чухам хаана оршиж, хэзээ алга болдгийг тод, томруунаар харуулна.

 

Mюзиклийн зохиолчоор “Милл” кино компаний зохиолч Д.Мөнхбат ажиллаж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан /МУСТА/, зөвлөх найруулагчаар Х.Энхболд ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолч найруулагчаар Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-өлзий ажиллаж, дууны үгийг Л.Таванбаяр /МУСТА/ бичсэн байна.

 

“Надад үлдсэн найз” мюзиклийг энэ сарын 18-нд “Тусгаар тогтнол”-ын ордонд тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин