Эдийн засгийг математикаар загварчлах ямар ч боломжгүй
2016-03-11

“Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулган өчигдөр Блю скай зочид буудлын Даймонд хурлын танхимд зохион байгуулагдсан. Чуулганы үеэр олон сонирхолтой илтгэл тавигдсаны нэг нь Голомт банкны захирал Ө.Ганзоригийн “Эдийн засгийн реформ” сэдэвт илтгэл байв. Илтгэлтэй холбогдуулж чуулганд оролцогчдын асуусан зарим асуулт, хариултыг хүргэж байна.

 

Тесо корпароцийн захирал О.Цогтгэрэл: Баялгийн шударга хуваарилалт өнөөдөр бидэнд үнэхээрийн тулгамдсан асуудал болоод байгаа гэдэгтээ та санал нэг байна уу. Миний хувьд яагаад ингэж асууж байна гэхээр эхлээд бид баялгийг бий болгочихоод хоёрдугаарт нь түүнийг хуваарилах асуудлыг ярих нь зүйтэй юм болов уу гэдэг байр суурин дээр байна?

 

Ө.Ганзориг: Орчин үеийн макро эдийн засаг XVII зууны үеийн аж үйлдвэр дээр суурилж бий болсон. Мөн орчин үеийн санхүүгийн зах зээл нь сүүлийн 50 жилд маш хурдацтай хөгжиж байгаа. Тэгэхээр дан цалингаар дундаж анги хэзээ ч бий болохгүй. Адам Смит хэлсэн байдаг. Чөлөөт зах зээлд иргэн хүн мөнгөтэй болдог хоёр арга байдаг гэж. Нэгдүгээрх нь цалин, хоёрдугаарх нь капиталын өгөөж. Капитал гэж юуг вэ. Энэ бол хувьцаа. Дундаж иргэн хүн монголын том компанийн хувьцааг эзэмшиж байна гэж бодъё. Тухайн корпораци томрох хэрээр иргэнд ирэх ногдол ашиг нь ихэснэ гэсэн үг.

 

Солонгос улсад Самсунг шиг том корпорациудын 70 хувь нь иргэдийнх нь мэдэлд байдаг. Иргэд нь хувьцааныхаа өгөөжийг хүртээд амьдардаг. Бид хэрвээ 2009 онд хөрөнгийн зах зээлээ хөгжүүлчихсэн бол 2011, 2012 онд манай иргэд хөрөнгөтэй болох боломж байсан.

 

Эдийн засаг өөрөө цэвэр философийн асуудал. Математикаар загварчлах ямар ч боломжгүй. Яагаад философийн асуудал вэ гэхээр Төвбанк, Сангийн яамнаас хийж буй бүх эдийн засгийн шийдлүүд эцсийн дүндээ ард түмнийг аз жаргалтай байлгахад л зорьдог. Ямар ч математик томъёо ард нь байхгүй.

 

Өнөөдөр монголын ард түмэн өдөр тутамдаа өөрсдийгөө ядуу гэдгийг мэдэрч байна. Аз жаргалтай улс орнуудын иргэдтэй өөрсдийгөө харьцуулж харж байна. Харьцуулах тусам улам бүр ядуу гэдгээ мэдэрч байна. Үүний үр дүнд юу болсон гэхээр олон нийтийн зүгээс бизмесмэнүүдийг зүхэж эхэлсэн. Одоо монголд банк шиг муу институц байхгүй болсон. Гудамжинд гараад иргэдээс санал асуулга асуу. Банк бол луйварчин, иргэдийг шулж мөлждөг гэж хариулна. Яагаад. Яагаад гэвэл иргэд банкны хувьцааг эзэмшдэггүй учраас тэр шүү дээ.

 

Та бүхэн бодоод үз. Арван жилийн багш тэтгэврийн сангаараа дамжуулаад банкны хувьцааг эзэмшээд эхэлье. Энэ тохиолдолд нөгөө хүн маань капиталтай болчихлоо. Капиталтай болсон хүн хөрөнгийнхөө араас санаа тавьж банкны блансыг уншина. Ашиг орлого нь хэд гарч байгааг сонирхоно. Үндсэн хуулийн цэцээс ямар хаалт тавиад байгааг анхаарч үзнэ.

 

Одоо бол ийм ойлголт байна. Банкууд их идсэн учраас дампуурах хэрэгтэй гэж иргэд ярьж байна. Банк байхгүй газар ядуурал газар авдаг гэж би түрүүнд хэлсэн. Банк байгаа газар ядуурал буурдаг юм аа гэдгийг харуулаад байгаа нь тэр. Тэгэхээр баялгийн хуваарилалтыг хувьцаагаар дамжуулж хийнэ гэдэг энэ асуудал дээр бид дэлхий нийтээс хоцорчихсон явж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

 

Эдийн засагч Л.Наранбаатар: Дундаж орлоготой иргэд баялгийн хуваарилалтаас хүртэхийн тулд томоохон компаниудын хувьцааг эзэмших хэрэгтэй гэж та ярилаа. Үүний тулд хөрөнгийн захыг хөгжүүлэх шаардлагатай байх. Хөрөнгийн захыг хөгжүүлэх үүрэгтэй институц монголд байна уу.Төвбанк, Сангийн яам энэ үүргийг хүлээх үү?

 

Ө.Ганзориг: Яг үнэндээ Монголбанк ,Сангийн яамны бүтэц бол баруунаас хуулаад тавьчихсан бүтэц шүү дээ. Баруунд санхүүгийн зах сүүлийн 500 жилийн турш хөгжөөд бий болчихсон байсан. Үүний үлдсэн бүтцийг л хуулаад тавьчихсан. Энэ утгаараа Монголбанк, Сангийн яаманд аль алинд нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх мандат байхгүй.

 

Монгол Улсын хуулинд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банкны зах зээлийг хөгжүүлэх үүрэгтэй байгууллага байдаггүй. Санхүүгийн зохицуулах хороо гэж байгууллага бий л дээ. Тэр байгууллагын эрх зүйн байдлын тухай хоёрдугаар заалтанд Санхүүгийн зах зээлийг зохицуулнаа л гэж заасан байдаг. Түүнээс тэнд Хөрөнгийн биржийг хөгжүүлэх, хөрөнгийн захыг хөгжүүлэх гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Энэ утгаараа Санхүүгийн зохицуулах хороонд хэзээ ч санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төсөв суудаггүй. Хөгжүүлэх төсөвгүй газар яаж хөгжих вэ.

 

Тэгэхээр Монголбанк, Сангийн яам, УИХ тэр баруунд буюу америк, англид ажилладгаас их өөр байдлаар ажиллах ёстой. Үүнийг би реформ гэж хэлээд байгаа юм. Бид огт өөрөөр ажиллахгүй бол болохгүй байна. 300 жилийн эцэст байгаа санхүүгийн загварыг монголд авч ирж хуулсан учир манай санхүүгийн зах яг үнэндээ хөгжлийнхөө хувьд үлэг гүрвэл, диназоврын үедээ байгаа мэт харагдаж байгаа юм.

 

Р.Улам-Оргих

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
CHAM SHIG UM HIIGEGUI HOOSON YARIDAG HUMUUS MONGOLOOR NEG BAINA
2016-03-11
Bi:
Ene nohor horongiin zah zeeliig mongold yaj hogjuulehiig zaah uu? Ineed hurchihleee. Chi zugeer bankaa udirdaad utsan huuheldei bolood morooroo yav. Yu ch medehgui nohorshuudee.
2016-03-11
Зочин:
tegeed yah gej
2016-03-11
Зочин:
mongoo gudsan dooroo hiihgui baihaar tor mongiin hulgaildag gej oilgoloo
2016-03-11
Зочин:
МАНАН ГЭДЭГ ДИНЗОВАР БАИГАА ЦАГТ ХӨГЖИЛ САНХҮҮ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
2016-03-11