Улаанбаатар
Пхеньяны эсрэг дахин хориг тавив
2016-3-11

Өмнөд Солонгос улсын Засгийн газраас Хойд Солонгосын эсрэг дахин хориг тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пхеньян өчигдөр Солонгосын хойгт үргэлжилж буй цэргийн сургуулилтыг эсэргүүцэн ойрын зайн хоёр ширхэг баллистик пуужин туршсан юм. Уг үйл явдалтай холбогдуулан Сөүл дахин хориг тавихаар болжээ.

 

Шинэ хориг Өмнөд Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулж буй тус улсын худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг татан буулгаж, хагас тэрбум долларын хөрөнгийг зарцаахаар болжээ. Хориг өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ.

 

Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээс гадна сансарт хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр пуужин хөөргөсөн билээ. Зөвхөн энэ сард тус улс найман ширхэг баллистик пуужин хөөргөжээ. Сөүл энэ долоо хоногийн эхээр Пхеньяны цөмийн хөтөлбөрийг дэмжиж, санхүүжүүлдэг 70 гаруй хүний дансыг царцааж, мэдээллийг нь НҮБ-ын Аюулгүй зөвлөл рүү илгээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин