Барилгын салбарынхан бартердана

Монголын барилгын үндэсний ассоциациас "Бартерийн бирж 2016" арга хэмжээг анх удаа зохион байгуулна. Бартерийн бирж энэ сарын 16-23-ны өдрүүдэд Гандирс төвд ажиллах юм. Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд орон сууц, барилгын материалаа солилцох болох аж.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд бизнес эрхдэгчдийн дунд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ бартер хийх, урамшуулал, хөнгөлөлт үүсгэх нөхцөл боломжийг салбарын байгууллагуудад олгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн барилгын салбарын бизнес эрхлэгчдын дунд бизнесийн амьд холбоо үүсгэж, харилцан уялдаатай хамтарч ажиллах, түншийн харилцаагаа сайжруулах, зах зээлээ өргөжүүлэх, илүүдэлтэй бараа материалаа эргэлтэд оруулах, хэрэгцээт бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээгээ солилцох зах зээлийн шаардлагыг харгалзан үзжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ