Зочин хүлээж авахад бэлэн үү
2016-03-11

Ирэх сараас эхлэн манай улс гадны зочдыг хүлээж авна. Их хот жуулчдаас гадна  гадаадын өндөр дээд хэмжээний зочдын хөлд  дарагдана. Учир нь Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг ирэх сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

 

Энэ уулзалт АСЕМ-ын хүрээнд зохион байгуулагдаж байгаа эхний хурал. Өөрөөр хэлбэл, ирэх долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын эхлэл. Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

 

Энэ хуралд одоогийн байдлаар 23 орноос мөн Европын парламентаас нийт 100 гаруй төлөөлөгч оролцохоор мэдэгджээ. Үүнд парламентын 3 дарга, 6 дэд дарга багтжээ. Уулзалтын үеэр өндөр дээд хэмжээний зочдыг угтаж авахаас эхлээд, байрлуулах зочид буудал, хурал зохион бэлтгэл ажлыг салбар салбартаа хангаж байгаа байх. Зочдыг зохион байгуулалт, өндөр хамгаалалттайгаар угтан авч үдэж, гаргахаа зохион байгуулах ажлын хэсгийнхэн хариуцна.

 

Харин гадны өндөр дээр хэмжээний зочдыг угтан авахад Улаанбаатар хот бэлэн үү. Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлч гэдэг манай орны цаг агаарын тухайд хуурайшилт, хаврын хуйсгануур салхи тоос босгон, жиндүүлсэн жихүүн өдрүүд үргэлжилдэг.

 

Тиймээс зочдын угтах бэлтгэл ажлын хүрээнд хотын өнгө үзэмжид анхаарч албан байгууллагуудад бүх нийтийн субботиник ч зарлах биз. Ер нь энэ өдрүүдэд нийслэл даяар бүх нийтийн цэвэрлэгээний өдөр тохиодог. Азийн цагаан дагина гэж гадаадынхныг дуу алдуулахгүй ч цэвэрхэн, цэмцгэр Улаанбаатар угтахад сайхан даа. Харин манай орны улирлын онцлогоос хамаарч зулзаган мод гөлөглөж амжаагүй үе таарах нь үү дээ, АСЕМ-ын эхний зочдод.

 

Басхүү их хотод агаарын бохирдол багассан ч, автозамын түгжрэл үргэлжилсээр байна. Магадгүй томоохон зочид төлөөлөгчдийг хүлээж авах учраас хотын төвийн зарим замыг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, тэр байтугай үйлчилгээний газруудын хаалгыг ч барьж мэдэх.

 

Төрийн ордон зочдыг хүлээж авах бэлтгэл ажлын хүрээнд хурал цуглаан зохион байгуулах танхимуудын засварыг эхлүүлсэн байна лээ. Намрын болон ээлжит бус чуулган завсарлаж, хөл хөдөлгөөн татарсан энэ өдрүүдэд засварын ажил ид үргэлжилж байна.

 

Гадны томоохон зочид төлөөлөгчид ирлээ гээд хүндэтгэлтэй ханддаг ч иргэдээ чирэгдүүлэхгүй байхад бас анхаармаар. Учир нь гадны өндөр дээд хэмжээний хүндэт зочид айлчлах үед энгийн иргэд хөлд нь чирэгддэг талтай. Тухайлбал, зочдын явах маршрутын чиглэлийн  замын хөдөлгөөнийг чөлөөлөх гээд зохицуулагч  бусад чиглэлийн хөдөлгөөний түр зогсоодог. Түр зогсоох байтугай энгийн үед түгжрээд байдаг замын хөдөлгөөн хэсэгтээ л зогсонги байдалд орж, иргэд бухимддаг. Ямар сайндаа л нэг иргэн “Германы дэд Ерөнхийлөгч надад гүн сэтгэгдэл үлдээв. Түүнд зам тавьж, 4 цаг түгжрэв” хэмээн хошигнохов.

 

Нэг улсын төрийн тэргүүнийг хүлээн авч айлчлуулахдаа ийн асуудал үүсч байхад 200 гаруй зочдын десант нэг зэрэг буухаар улам л ачаалал үүснэ. Тиймээс энэ мэт асуудлыг зохион байгуулагчид эртнээс тооцож,  аль аль чиглэлд түр болон бүр хаахыг, цаашлаад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоохыг урьдаас олон нийтэд мэдээлж, мессэж илгээвэл зүгээрсэн.

 

Гадны зочдыг урьж авчирсан тал тэдний аюулгүй байдал, тав тухыг хангах үүрэгтэй ч Монгол хүнээ бас бодолцох хэрэгтэй.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Elbegdorj:
Gadniihand saihan haragdmaar baina.Tiimees tarhinii turaaltai ta nar min zalhuu bugsuu ASEM-n hurliin uier UB-ees gadagshaa chirj garganuu? Ene hurald manai uls 300-aadhan terbum tugrug zartsuulj baigaa.Hamgiin gol ni show shuudee huuhduud mini. Bi bas olon ulsiin hural neg ch gesen udaa dargalj neeltiin ug helj uzmeer baina. 300 terbum yu yum be? Baidag l mungu sh dee.
2016-03-12
Зочин:
Gadniikhand gaigvi kharagdakh gekheer ter Lkhawagsvren metvvd boorlood, booj. Vkhekh geed baigaa shdee. Kharin ene. umnukh setgegdel bichigchid zuw bodoj zuw yarij baina. MONGOLchuud bid iim l baimaardaa ug ni
2016-03-12
irgen:
Ard tumen bid oorsnoo saihan setgeltei hudlaa uls torchihgui bol bolloo shuu dee?
2016-03-11
Зочин:
Gadaadiingand bol manai hot tosgonii tov shg haradanadaa
2016-03-11
Зочин:
түм түжигнэж,бум бужигнах нь дээ.
2016-03-11