Гамшгийн үед өөрийгөө хамгаалах арга
2016-03-11

Байгалийн гамшгийн үеэр өөрийгөө хэрхэн хамгаалах зөвлөмжийг “www.wikihow.com” мэдээллээ.

Газар хөдлөлт. Хэрвээ гэнэт газар хөдөлсөн тохиолдолд та ширээн доогуур орох хэрэгтэй. Ширээн доогуур орсныхоо дараа толгойгоо сайтар хамгаалаарай.

 

Ширээ хамгийн аюулгүй. Тиймээс ямар ч нөхцөл байдалтай байсан ширээ эсвэл сандал доогуур ороорой.

 

Хэрвээ таныг унтаж байхад газар хөдөлвөл дэрээ толгой дээрээ аваарай. Бусад гэмтлээс толгойны гэмтэл хамгийн аюултай гэдгийг сана.

 

Буйдан. Хэрвээ таны дэргэд буйдангаас өөр тавилга байхгүй бол орныхоо урд хэсэг болон хажуу хэсэгт суугаарай.

 

Мөн шүүгээний хажуу хэсэгт байрших хэрэгтэй.

 

Газар хөдөлж байхад хэзээ ч хаалганы дор зогсч болохгүй.

 

Өндөр барилга доогуур явах үед дээрээс тань юм унавал хажуу тийшээ болох эсвэл толгойгоо сайтар хамгаалах хэрэгтэй.

Замын гэрлийн шон эсвэл цахилгаан дамжуулах шон гэнэт унавал та хажуу тийшээгээ гүйх хэрэгтэй.

Хэрвээ та жолооч бол заавал шүгэлтэй явж заншаарай. Шүгэл нь аюултай нөхцөл байдалд орсон үед таныг хамгаална.

 

Хэрвээ гэнэт үер болбол өндөрлөг газар очих хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин