Төрөлт буурчээ
2016-03-11

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны хоёрдугаар сарын танилцуулга гарчээ. 

 

Энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 12 391 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 12 459 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 320 буюу 2.5 хувиар, хүүхэд 339 буюу 2.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

 

2015 оны хоёрдугаар сард 12 798 хүүхэд мэндэлж байжээ. 

 

Сүүлийн таван жилийн хугацаанд 2014 оны хоёрдугаар сард хамгийн их буюу 6485 хүүхэд мэндэлжээ. Харин хамгийн цөөн нь 2012 оны хоёрдугаар сард 5598 хүүхэд мэндэлсэн статистик бүртгэгджээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин