Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ
2016-03-11

Бүртгэл, статистикийн ерөнхий газрын нэгдсэн мэдээгээр энэ оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 4762 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 552 хэргээр буюу 10.4 хувиар буурчээ.

 

Гэхдээ төрлүүдээр нь авч үзвэл зарим гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 290 гэмт хэрэг бүртгэгджээ. Ингэснээр өмнөх оны мөн үеэс 110 гэмт хэрэг буюу 61.1 хувиар нэмэгдсэн байна. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
hetsuu:
amidral ulam hundreed baina shuu dee. haa saigui mongo sursan humuus, gehdee oldoj baigaa mongo alga.
2016-03-11