Орон сууцны үнэ буурчээ
2016-03-11

Энэ оны хоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгааг Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани хийсэн юм. 

 

Тус судалгаагаар“Орон сууцны үнийн индекс” хоёрдугаар сард 5.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.1хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 17.1 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -1.7 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурчээ.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -2.4 хувьтай гарч, өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.6 хувиар буурчээ. 

 

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

5.5%

17.1%

-2.4%

Өмнөх сартай харьцуулахад

-0.1%

-1.0%

-0.6%

Оны эхэнтэй харьцуулахад

-0.05%

-1.7%

-0.9%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.0%

-6.6%

-13.6%

 

 

Судалгаанд Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4657 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
odoo bair avaad unendee ogt hereggui shuu songuuliin daraa bur utgaa aldana
2016-03-11
ц:
Сонгуулийн дараа Орон сууцны үнэ сансрын хурдаар уруудах байх даа... Одоо ч гэсэн уруудсаар л байна, гэхдээ үнэнийг ил хэлж ярихгүй байна. Монгол Банкны захиалгаар хийгддэг энэ Тэнхлэг Зуучын судалгаа бодит үнийг зарлаж чадахгүй, учир нь зээлийн баталгаа болсон орон сууцны үнэ буурахад Зээлдүүлэгч Банкууд хүнд байдалд орох учраас. Нөгөө талаар өмнө нь өндөр үнээр захиалга өгөөд байранд орсон захиалагчтайгаа асуудал үүсгэхгүйн тулд Барилгын компаниуд нууцаар үнээ буулгаж байна, утасны цаанаас биш, нүүр нүүрээ харан уулзахад л буурсан үнээ хэлж байна.
2016-03-11
Эээ:
Одоохондоо битгий худалдаж ав жинхэн хямрал одоо удахгуй ирнээ энэ хямрал бол юуч биш шуу тэр уед орон сууцны унэ буур шалдааа бууна аа
2016-03-11
ЗОЧИН:
ЭНЭ ХУДЛАА ЯГ ОРОН СУУЦ АВАХ ГЭЭД ОЧИХООР БАРИЛГЫН КОМПАНИУДЫН НЭРЛЭСЭН ҮНЭ НЬ ӨНДӨР Л БАЙДАГ Ш ҮҮ ДЭЭ.ХАРИН СОНГУУЛИЙН ДАРАА ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУНА ГЭЭД БАЙГАА НЬ ҮНЭН БАЙЖ МАГАДГҮЙ.
2016-03-11