“Хурд” дахина

“Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 8-нд “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсан. Мөн эл өдрийн 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолтыг “Castle” клубт тоглосон юм. Тэгвэл эр цэргийн баярыг тохиолдуулан “Цэргийн бодол” тоглолтоо толилуулахаар болсон байна.
Тус тоглолт энэ сарын 18-ны 20.00 цагаас “Castle” клубт, 600 үзэгчид зориулан вип хэлбэрээр зохион байгуулагдах аж. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ