Худал мэдээлэл

"Нэг Монгол" ТББ-аас нийгэмд ид яригдаж буй асуудлаар холбогдох албаны хүн болон судлаачдын дунд нээлттэй мэтгэлцээн зохион байгуулдаг. Өнөөдөр гэхэд тус байгууллага УИХ-ын дарга З.Энхболд, судлаач Г.Занданшатар нарыг мэтгэлцээнд урьсан ч спикер оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл тус байгууллага "Мүүн Монголыг аврах уу. Христ Монголыг аврах уу" гэсэн сэдвийг сонгож, дараагийн мэтгэлцээнээ зохион байгуулах тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархав. Эн сэдвээр христийн шашинд итгэгч О.Баасанхүү, мүүний шашинд итгэгч С.Ганбаатар нарыг мэтгэлцээнд дуудаж байна гэжээ.
Уг мэдээллийн дагуу бид "Нэг Монгол" ТББ-тай холбогдож тодруулахад "Худлаа мэдээлэл. Бидний явуулж буй үйл ажиллагааг мушгих гэсэн оролдлого байх" гэсэн тайлбарыг өгөв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ