С.Жавхлан: Би сэтгэлээрээ баян хүн
2016-03-12

МУГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа хамтран тоглолт хийхээр тов зарлаад буй. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлантай цөөн хором ярилцлаа.

 

 -“Хаврын найраг” дууг хоёр гавьяат хамтран дууллаа. Энэ саналыг таныг тавьсан гэж сонссон.

 

-2003 оноос хойш Т.Баясгалантай хамтран дуулаагүй юм байна. Хаана ч очсон, хэнтэй ч уулзсан хамтран дуулахгүй юм уу гэдэг зүйлийг асуудаг учраас “Хаврын найраг” дууг дуулахаар шийдсэн юм. Тэгээд Баясгаланд санал тавьсан. Бид хоёр хоорондоо ярилцаж, Баясаа сайхан хүлээж авлаа. Гучин жил ард түмний амнаас ам дамжин ардын дуу шиг болчихсон энэ дуугаар дамжуулан олон нийтэд нэг сайхан уриалга хүргүүлье гэж зорьсон хэрэг л дээ.

 

-Тэр уриалга нь “Илгээлтийн эзэд” төсөл үү?

 

-Тийм ээ. Малчдад туслах зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж байна. Энэ аяны хүрээнд Баясгалан бид хоёр хамтран Монголын бүх сум, аймагт “Хаврын найраг” аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна. Биднийг анх хослон дуулж олон нийтийн хүртээл болгосон “Насны хайр”, “Хонгорхон үр минь” зэрэг хуучны олон сайхан дуугаа олон түмэндээ өргөн барина. Мэдээж энэ бол хандивын тоглолт. Олсон орлогоо зудтай байгаа аймгийн малчдад тусламж болгон хүргэнэ. Тиймээс би тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш нэмнээ аваад ирээрэй л гэж захиад байгаа. Малчдад ганц ч болсон нэмнээ л хэрэгтэй байна.

 

-Та хамгийн сүүлд мөн л хандивын тоглолт хийсэн.

 

-Намайг сүүлийн үед хандивын тоглолт хийгээд байхаар их л баян хүн гэж хараад байх шиг байгаа юм. Тийм биш. Сэтгэл, оюун, эх орондо хайртай хүн хамгийн баян. Би оюун ухааныг дээдлэдэг учраас өөрийгөө сэтгэлээрээ баян хүн гэж бодож байна. Өвөлжилт хүндэрч, малчид маань яалт ч үгүй ямар нэг зүйлийг санаачилж туслахгүй бол болохгүй байдалд хүрсэн байна. Баруун аймгуудад цас их орж цагийн байдал нэлээд хүндэрч нийтдээ 16 аймгийн 100 гаруй сум цас, зудын байдалд шилжчихээд байгаа. Би өөрөө малчны хотонд өссөн болохоор энэ бүгдийг хараад зүгээр сууж чадсангүй. Монгол түмэн маань биднийг төдийгөөс өдий хүртэл уран бүтээл хийх хугацаанд хамт байж, үргэлж дэмжиж ирсэн. Тиймээс уран бүтээлчид бид өөрсдийнхөө чадах чинээгээр эргээд сэтгэл санаа, эд материалаар туслахын тулд байгаа боломжоо дайчлах нь зөв. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хөдөлмөрийн хичээл сурагчид нэмнээ оёох санаачилгыг ЕБС-иудад хүргүүлж байна. Түүнийгээ биднээр дамжуулан малчдад хүргээсэй гэж л хүсэж байгаа.

 

-Улаанбаатар хотод хэдэн удаа тоглох вэ? Хөдөө орон нутгийн тоглолт хаанаас эхлэх вэ?

 

-Бид “Илгээлтийн эзэд” аяны хүрээнд зохион байгуулах “Хаврын найраг” тоглолтоо Улаанбаатар хот, 21 аймаг, бүх суманд тоглохоор төлөвлөж байна. Тоглолтоо энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхэлнэ.  Энэ сарын 14, 16, 19-ны өдрийн 19.00 цагт  “Монгол бөхийн өргөө”-нд гурван удаа тоглохоор бэлтгэж байгаа. Тэгээд энэ сарын 20-ноос хөдөө орон нутгийн аялан тоглолтоо эхэлнэ дээ.

 

-Цаашдаа та хоёр дахин хамтарч уран бүтээл хийх үү?

-Хэлж мэдэхгүй байна. Ямартай ч “Илгээлтийн эзэд” хэмээх энэ санаачилсан ажлынхаа ард эхлээд гаръя.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
амжилт
2016-03-13
Зочин:
Malchid jil bolgon avdag nemneegee yachihdag bnaa genee Yamar teneg hun be mal gantshan nemneegeer amidardag uym uu? Kkk. Javhlan bayasgalan 2 too bayarlaad heleh ug alga. Huurhuu muu yadarsan ard tumendee tusalj bna sh de.
2016-03-13
mm:
Javxlan Bayasgalan 2-iin toglolt yadarch bui mongoliin ard tvmend ix xvch ugnuu.Xoyor duuchindaa amjilt.Javxlan zuv canaatai zaluu demjijbna
2016-03-12
mm:
Javxlan Bayasgalan 2 -iin toglolt yadarch baigaa mongoliin ard tvmend ix xh ugnuu.Ta 2-t amjilt.Javxlan zuv sanaatai zaluu demjijbns.
2016-03-12
nergui:
mongol tuurgataniig jawhlan shig mongold tsugluulj negtgej chadsan uur hun bna uu ewtei bol huchtei mongolchuudaa jawhlan uls turd oroh ni zuw ter zuw ym hiij chadna amjilt husie
2016-03-12
hm:
Ene malchid jil bur avdag nemneenuudee yaachdag bnaa?
2016-03-12
Зочин:
Zuv shuu
2016-03-12