БСШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр мэдээлэл хийнэ

09.30 цагт: БСШУЯ, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдүүлэх нь" сургалт Улаанбаатар зочид буудлын 6 давхарт эхэлнэ.
11.00 цагт: "Дэлхийн цирк Монголд 2016" тоглолтын хэвлэлийн бага хурал Монголын үндэсний циркт (АСА) болно.
11.00 цагт: Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс МҮОХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: Монгол цэргийн музейд үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцсуудын үзэсгэлэн нээгдэнэ.
12.00 цагт: Эрүүл мэндийн салбар эзэнгүй болсны горыг дөрвөн настай хүү амь насаараа амссан талаар Монголын хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын нэгдсэн холбооноос "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хэвлэлийн хурал зарлалаа.
12.00 цагт: Өвөрхангай аймгийн сэтгүүлчдийн Бичиг занги төрийн бус байгууллагаас Өвөрхангай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах аян зарлаж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ