Анкарад халдлага болж, 32 хүн амиа алджээ
2016-03-14

Туркийн нийслэл Анкара хотноо өчигдөр дэлбэрэлт болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 32 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.

 

Гэрчүүдийн мэдээлснээр “Тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн” гэжээ. Цагдаагийнхан халдлага болсон бүс нутагт хөл хорио тогтоож, хэрэгтнүүдийг хайж эхэлсэн байна. Одоогоор халдлагын эзэн холбогдогчийг тогтоогоогүй байгаа гэнэ.

 

Уг халдлагаас сарын өмнө Анкара хотноо Курдын ажилчны намын дэмжигчид цэргийн албан хаагчдын зорчиж явсан автобусыг дэлбэлж, 28 хүний аминд хүрсэн билээ. Мөн Анкарагийн халдлагаас өмнө Туркийн Султанахмет талбайд амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 10 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ETSEG EHCHUUUD HUUHDUUDEE TURK YVUULJ SURGUULID YVUULHAA BOLIOO TURK TSAASHDEAA ULAM AYULTAI BOLOH SHINJTEI
2016-03-14