Хүчирхийллийг өдөөн турхирагч гэжээ
2016-03-14

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Берни Сандерс халз мэтгэлцээний үеэр тэрбумтан Дональд Трампийг “Хүчирхийллийг өдөөн турхирагч” гэж мэдэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

 

Берни Сандерс “Трамп Ерөнхийлөгч болбол энэ улсын үндэсний аюулгүй байдал аюулд орох болно. Зөвхөн энэ эрхмээс болж АНУ ганцхан өдрийн дотор зэвсэг барьсан олон сая дайсантай болно” гэж мэдэгджээ.

 

Хилари Клинтон “Трамп Америкийг буруу зам руу хөтөлж, аюулд оруулах болно” гэсэн байна.

 

Трампийн дараалласан ялалт Ардчилсан намыг хүнд байдалд оруулаад байна. Трамп 11 мужид ялалт байгуулжээ. Мөн Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийг тэргүүлж эхэлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Г.Батнасан:
Трампийн ялалтууд АНУ-гийн эрх баригчидын үнэн нүүр царайг ард түмэн нь хэрхэн ойлгодгийг харуулаад байгаа юм уу даа янз нь.
2016-03-14