Наран шарлагын газар халдлага болжээ
2016-03-14

Африкийн Зааны ясан эрэг улсад энэ амралтын өдөр халдлага гарсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Алан хядах “Аль Кайди” бүлэглэлтэй холбоотой этгээд тус улсын эргийн амралтын газарт нэвтэрч, иргэд рүү гал нээсэн байна. Халдлагын улмаас 16 хүн амиа алдаж, 32 хүн гэмтжээ.

 

Халдлага Абибжан хотоос 40 км-ийн цаана байрлах наран шарлагын газар болсон байна. “Амиа алдагсдын дунд Франц болон Германы иргэд бий” хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.

 

Уг халдлагаас хагас цагийн дараа “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар гэгддэг “AQIM”-аас захиалсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Зааны ясан эрэг улс Африкийн хамгийн тогтвортой улс бөгөөд 2002 оноос хойш зэвсэгт халдлага гараагүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин