Угаалгын өрөөний эвгүй үнэрийг арилгах арга
2016-03-14

Америкийн “www.wikihow.com” сайт угаалгын өрөөний эвгүй үнэрийг арилгах аргаас нийтэлжээ.

 

Та угаалгын өрөөндөө заавал агааржуулагч сэнс байршуулаарай. Учир нь угаалгын өрөө байнга чийгтэй байдаг учир мөөгөнцөрдөх аюултай.

 

 

Бие зассаныхаа дараа заавал агааржуулагч цацах хэрэгтэй. Жилдээ нэг төрлийн үнэртэй агааржуулагч хэрэглээрэй.

 

 

Та угаалгын өрөөндөө байгалийн гаралтай сувд тавиарай. Сувд чийгийг өөртөө шингээдэг онцгой увидастай.

 

 

Бага зэргийн цагаан цуу дээр лимоны шүүс болон хүнсний сода хийгээд сайтар хутга. Уусмалаа угаалгын өрөөндөө 3 хонуулах хэрэгтэй. Үр дүнг нь удахгүй харах болно.

 

 

Хэрвээ угаалгын өрөөнөөс тань эвгүй үнэр үнэртээд байвал архитай ус тавиарай. Бага зэргийн буцалсан хүйтэн усан дээр 2-3 халбага архи хийгээд дараа нь байгалийн гаралтай тос хийгээд сайтар хутгаад угаалгын өрөөндөө 3 хонуулах хэрэгтэй.

 

 

2-3 литр усанд нэг ширхэг төмс хийгээд сайтар буцалга. Дараа нь төмстэй усаа суултуур руугаа хий. Энэ арга суултуураас гарах эвгүй үнэрийг арилгах болно.

 

 

4-7 хоногт нэг удаа угаалгын өрөөгөө цэвэрлэх.

 

 

Угаалгын өрөөгөө сайтар цэвэрлэхээс гадна элдэв хагарч, эдвэрсэн хэсгийг наах, солих хэрэгтэй. Эвгүй үнэрийн улмаас угаалгын өрөөнд элдэв амьтан үүрэлдэг гэдгийг сана.

 

 

Бие зассан бол суултуурынхаа тагийг буулгаж занших.

 

 

Угаалгын өрөөнд байрлах хогийн саван дахь хогийг нэгээс илүү хоног хонуулж болохгүй.

 

 

Хувцсаа угаасныхаа дараа угаалгын машиныхаа тагийг онгорхой орхиж, сайтар хатаах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин