Хойд Солонгост газар хөдөлжээ
2016-03-14

Хойд Солонгос улсад газар хөдөлсөн талаар “www.yonhapnews.co.kr” мэдээллээ. Өмнөд Солонгосын цаг уурын хүрээлэн “Хойд Солонгосийн Сонглим мужаас 21 км-ийн цаана байрлах Хвангае мужид өнөөдөр 5.17 цагийн орчимд 3.1 баллын газар хөдлөлт болсон” гэж мэдээлжээ.

 

“Газар хөдлөлтийн улмаас мужийн иргэд ихээхэн хохирол амссан” хэмээн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн уламжилсан байна. Харин АНУ-ын эрх баригчид “Хойдууд цөмийн туршилт хийсэн байх магадлалтай” хэмээн мэдэгдэж, мэдээлэл цугуулж эхэлжээ. Учир нь тус улс Сунжибаегам тосгонд өнгөрсөн нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэн билээ. Цөмийн туршилт хийх үед 5.1 баллын хүчтэй газар хөдөлт болж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
com:
Hoiduud ingej baigaad oorsdoo gazriin gavaar oroh vii dee
2016-03-14