Л.Пүрэвбаатар хууль бус томилгоо хийжээ
2016-03-14

АТГ-аас Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлж, хариуг энэ сарын 21-ний дотор ирүүлэхийг хүслээ. 

 

Албан бичигт УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар болон тус нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдсон Л.Даваапил нарт хариуцлага тооцох асуудлыг  дурджээ. 

 

Л.Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвших үед нь АТГ-аас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Ингэхэд Л.Даваапил нь хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. 

 

Харин УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар АТГ-ын шийдвэрийг үл хэрэгсэж, Л.Даваапилийг ажилд томилоод зогсохгүй өнөөг хүртэл ажиллуулсаар байгаа аж. 

 

Тиймээс хууль зөрчиж томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцохыг салбарын сайдаас хүсчээ. Мөн сайдаас Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна. 

 

Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр шалгагдаж, шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ. Түүнийг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй буй аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene hund huuli uilchlehgui dee
2016-03-15
Зочин:
эрүүгийхэн энд тэндгүй чихчихлээ шүү. пяхлуу
2016-03-14
Зочин:
А.Гансүхийг сэжигтэнээр татсан бна лээ үнэн юм хэлсэн хүн л бна лээ
2016-03-14
Irgen:
Toriin alband shurgalsan luivarchidiig zailuulah ali hediin bolson. Zamaa aldlaa
2016-03-14
Зочин:
BUUN AWILGACHID
2016-03-14
Zochin:
Turiin umchit uildver aj akhuin gazruudiin toilgoog ATG khiideg bolchikhson yum uu.
2016-03-14