Төрийн банк 5 хувийн хүүтэй зээлээр мэдээлэл хийнэ
2016-03-14

Орон сууцны таван хувийн хүүтэй зээлийг маргаашнаас олгож эхэлнэ. Улаанбаатар хотын гэр хороололд өрнөж буй дахин төлөвлөлтийн байр болон алслагдсан дүүрэг, аймгуудад орон сууц шинээр худалдан авсан иргэдийн зээлийн хүүг таван хувь болгох журам маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. 

 

Мөн журамд дээрх байршлуудад өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдаж, зээлийн хүүгээ таван хувь руу шилжүүлэх боломжтой юм.

 

Таван хувийн хүүтэй зээлийн асуудлаар маргааш Төрийн банк мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал Төрийн банкны төвд 12.00 цагт эхэлнэ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
za ingeed dampuurlaa daa.Zasgiin shantaajaar
2016-03-14