Тоглолтынхоо үеэр архи уужээ
2016-03-14

 

Попын хатан хаан Мадонна өчигдөр Мелбурн хотноо болсон тоглолтынхоо үеэр архи уусан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг тоглолт хоёр цаг үргэлжилсэн аж. Дуучин сүүлийн 40 минутын турш тайзан дээр архи уусан хэмээн үзэгчид “TMZ” сайтад ярьцгаажээ.

 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч Мария “Мадонна тоглолтоосоо болж их стресст орсон. Мөн хүүхдийн асран хамгаалах эрхийн асуудал түүнийг хүчгүй болгосон. Тэрбээр тайзан дээр согтууруулах ундаа хэрэглэсэн. Энэ бүхний төлөө үзэгчид болон дуучны үнэнч фэнүүдээс уучлалт гуймаар байна. Тун удахгүй дуучин албан ёсны тайлбар хийх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Мадонна өнгөрөгч амралтын өдөр хүү Роккодоо зориулан тоглолт хийсэн билээ. Тэрбээр энэхүү тоглолтынхоо үеэр мөн архи уусан юм. Рокко хүү ээжтэйгээ бус аавтайгаа амьдрахыг хүсчээ. Уг саналыг дуучин хүлээн авахаас татгалзаж, экс нөхөртэйгээ шүүхдэлцэж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Madonna unexer xetsu xuxen xedi avyastaich neg l ontsgui buru xumujiltei
2016-03-14