Т.Энхжаргал олимпийн эрхийн тэмцээнд оролцоно

"Хүч" БТСХ-ны тамирчин 2013 оны Азийн аварга, хошой хүрэл медальт ОУХМ Т.Энхжаргал маань өчигдөр Олимпийн эрх авах тэмцээнүүдэд оролцохоор Щвейцарь улсыг зорилоо.
ОУДХолбоо, МҮОХ-ны дэмжлэгээр Дэлхийн дугуйн сургалтын төвийн багтай хамтран европ тивд зохиогдох нийт 11 тэмцээнд оролцож 6 сарын 1 хүртэл Олимпийн эрх авах оноогоо цуглуулж өрсөлдөх болно.
ОУХМ Т.Энхжаргалдаа өндөр амжилт гаргаж Олимпод орох эрхээ авахыг нийт дугуйчдынхаа өмнөөс хүсэн ерөөе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ