Оросууд Сирийг орхив
2016-03-15

Орос хагас жилийн дараа Сириэс цэргээ эргүүлэн татлаа. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Женев хотноо Сирийн хямралын асуудлаарх олон улсын хамтарсан уулзалт эхэлсэнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэгэн мэдэгдэл хийлээ. Путин өчигдөр Сирид цохилт өгч буй цэргийн албан хаагчдаа эргүүлэн татах тушаалд гарын үзэг зурав. Тэрбээр Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарыг хүлээн авч уулзах үеэрээ хилийн чандад байлдааны ажиллагаанд оролцож буй Оросын цэргийн албан хаагчдыг эргүүлэн татах, улмаар цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоох тушаалаа уншиж танилцуулжээ.

 

Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайдад хандан “Энэ сарын 15-наас эхлэн Сирийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тулалдаж буй цэргүүдийн эхний ээлжийг эргүүлэн тат” гэсэн тушаал өгчээ. Сайд энэхүү тушаалыг хүлээн авч, Сирийн Латакиа хотноо цэргийн ажиллагаа хариуцаж буй командлагчтай утсаар холбогдсон байна.

 

Путин сөргөлдөөний бүсээс цэргээ татаж буй шалтгаанаа “Цэргүүд Батлан хамгаалах хүчний өмнө тавьсан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Тэдний зориг тэвчээрийг үнэлж, энэхүү тушаалыг буулгалаа. Цэргийн ажиллагаа үр дүнгээ өгсөн учир өнөөдрөөс эхлэн Сирид тулалдаж буй Оросын албан хаагчдын эхний ээлж эх орондоо баатрын ёсоор хүрэлцэн ирэх болно. Бид хүн цөөтэй байсан ч байлдааны ур чадвартай цэргүүдийн нэг баг болгон ажиллуулж, хэт даврагчдын эсрэг хангалттай хүчээр тулалдсан. Энэ бол эзлэн түрэмгийлэх бус энхийг сахиулах ажиллагаа байсныг цохон тэмдэглэмээр байна” гэж тайлбарлажээ.

 

Ийнхүү Орос үүргээ амжилттай биелүүлсэн хэмээн үзэж, цэргээ эргүүлэн татаж эхэллээ. Тус улс өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн байлдааны “Су 24” онгоцоор Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй зэвсэгт бүлэглэлүүдэд агаараас цохилт өгсөн билээ. Хагас жилийн хугацаанд Орос зөвхөн агаараас цохилт өгч, террористуудтай тэмцсэн юм.

 

Хилийн чанд дахь байлдааны ажиллагааны тухай сайд Шойгу “Бид цэргийн ажиллагааны үеэр олон улсын гол дайсан гэгдээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн 2000 гаруй дайчныг устгасан. Мөн тус бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр болоод буй нефть дамжуулах хоолой, хууль бус зэвсгийн агуулах зэргийн устгасан. Сайтар судалгааны үр дүнд Орос цэргийн ажиллагаа явуулж ирснийг мэдэгдье” гэж ярьжээ.

 

Хэт даврагчдын гол дайсан Оросууд нутаг буцаж байгаа ч тус бүлэглэлийн эсрэг тэмцлээ зогсоохгүй гэдгээ Кремль мэдэгдлээ. ОХУ-ын Холбооны зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны тэргүүн Виктор Озеров “Сириэс цэргээ татаж байгаа ч Орос улс Сирийн Засгийн газар болон Батлан хамгаалах яаманд туслалцаа үзүүлсээр байх болно. Цэргийн техник төхөөрөмж болон цэргийн мэргэжилтнүүдийг сургах ажлаасаа Орос буцахгүй” хэмээн “Орт 1” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан байна.

 

АНУ болон ОХУ-ын эрх баригчид хэлэлцсний эцэст өнгөрсөн сарын 29-ний 00.00 цагаас эхлэн Сирид гал зогссон билээ. Сирид цохилт өгч буй Орос болон олон улсын цэргийн эвсэл тохиролцооны дагуу зэвсгээ эргүүлэн татсан ч “Халифын вант улс” бүлэглэл болон “Жебхат-ан-Нусра” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа үргэлжлүүлсээр байсан. “Орос, Сирид анхаарлаа тавьж, гал зогсоох дэглэм хэрэгжиж буй болон хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн олгох болно” хэмээн сайд Лавров мэдэгджээ.

 

 

Путиний цэргийн дэмжлэгийг авахын тулд Дамаскийг дөрвөн жилийн дараа орхин гарсан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад хэт даврагчдын эсрэг тэмцсэн Оросын цэргүүдэд талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр өчигдөр “Сирийн газар нутаг, тусгаар тогтнолыг хамгаалахын тулд бүхий л бололцоогоо ашигласан ОХУ-ын Зэвсэгт хүчинд гүнээ талархал илэрхийлье. Хэдий Орос улс цэргээ эргүүлэн татаж байгаа ч агаарын ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж хэлжээ.

 

Путин Сириэс цэргээ эргүүлэн гарах тушаалд гарын үсэг зурсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилцсан байна. Удирдагчид Сирийн асуудлаар ярилцсан бөгөөд “АНУ хэт даврагчдын эсрэг хийх тэмцлээ үргэлжлүүлэхээ” мэдэгджээ. Обама “Орос цэргээ эргүүлэн татах нь хүчирхийллийг багасгах сайн талтай. Мөн хэт даврагчдын тэмцэл нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ би Путиний саналыг хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн байна.

 

Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн цагаас Вашингтон тус улсыг хүчирхийллийг өдөөн турхирч байна хэмээн буруутгасан. Мөн НҮБ, Оросыг хэт даврагчид бус Ассадын дэглэмийг унагаахын төлөө тэмцэж буй сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулдаг хэмээн буруутгадаг билээ. Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Сирид энхтайван тогтоохын тулд Женевийн уулзалтыг үр дүнтэй болгох цаашлаад Ассадтай гэрээ байгуулах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
OROSOD ERHELSENDEE BISH. BID UURSDUU ARCHAAGUI AMIDARCH BAINA. SAIHAN AMIDARMAAR BAINA. PUTIN SHIG TIIM HUN BAIVAL
2016-03-17
зочин:
хүмүүс ухаантай царайлж их гоё гоё үг олж бичдэг болж
2016-03-16
Zochin:
Ukrianii huuchnaar Voroshilovgradad 5 dahi jildee surch bgaad tulburtei bolonguut tulburiin chadwargvin ulmaas orhij irsen yamaa diplom oldoh bolowu 1988-1992 88505002 ene utas ru hariu helbel sain bna
2016-03-15
Zochin:
Orosuud unekheer augaa yumaa.Uursdiin bolon khatran ajillagsad , khurshuudiinkhuu tuluu chini unench gedgee kharuulj chadaj baina.
2016-03-15
Зочин:
Мөнгөтэй л бол оросын ямарч дээд сургуулийн диплом,гэрчилгээ авхад амархан болждээ.
2016-03-15
88671597..:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-15
Zochin:
Ukrianii huuchnaar Voroshilovgradad 5 dahi jildee surch bgaad tulburtei bolonguut tulburiin chadwargvin ulmaas orhij irsen yamaa diplom oldoh bolowu 1988-1992 88505002 ene utas ru hariu helbel sain bna
Зочин:
Мөнгөтэй л бол оросын ямарч дээд сургуулийн диплом,гэрчилгээ авхад амархан болждээ.
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-15
Зочин:
ОРОС ЦЭРГЭЭ СИРИЭС ЦЭРГЭЭ БҮРЭН ГАРГАХГҮЙ ЦӨӨН ТООНЫ АНГИ САЛБАРАА ГАРГАНА. ЦЭРГИЙН БААЗУУД НЬ ХЭВЭЭР ҮЛДЭНЭ ..153 НААС ЦЭРГЭЭ ГАРГАХ ТУШААЛ ӨГСӨН Ч ХЭЗЭЭ ХЭРХЭН ХЭДИЙ ТООНЫ ЗЭВСЭГ ХЭРЭГСЭЛ,ХҮН ХҮЧ ГАРГАХ НЬ ТОДОРХОЙ БУС
2016-03-15
Зочин:
ОРОСОД ЭРХЭЛЦЭН ХЭДЭН ГАР БАЙНАА БАЙНА. СИРИЙН БАШИР АСАД ,ХОЙДЫН КИМ, ЧЕЧЕНИЙ КАДЫРОВ ГЭХЧИЛЭН
2016-03-15
Зочин:
Orosuud ch hudlaa tomrohoos tsaashgui yum doo
2016-03-15