Өсвөрийн шилдэг яруу найрагч тодорно
2016-03-15

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг "Хүрэл тулга" яруу найргийн наадам өнөөдөр “Монголын хүүхдийн ордон”-д болно. Энэ удаагийн наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулж байна. Есөн дүүргээс шалгарсан сурагчид оролцох энэ жилийн наадам Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаар онцлог юм.  

 

Өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” наадмыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. 2014 онд болж өндөрлөсөн тус наадамд 33 дугаар сургуулийн 10д ангийн сурагч А. Мөнхжин нэгдүгээр байр, 55 дугаар сургуулийн 11б анийн сурагч Г. Солонго хоёрдугаар байр, 48 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Б.Тэгшчулуун ​гутгаар байранд, 111-р сургуулийн 10 ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ нар тусгай байрын шагналыг тус тус хүртэж байжээ.

 

Харин энэ оны Нийслэлийн өсвөрийн шилдэг яруу найрагч өнөөдөр тодорно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин