Женнифер Гарнер: Хэн ч намайг Аффлекээс салгаж чадахгүй
2016-03-15

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Гарнер “Vanity fair” сэтгүүлийн шинэхэн дугаарт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сүүлийн хэдэн жил таны инээмсэглэсэн зурагтай сэтгүүл харсангүй. Удаан хугацааны дараа таны гайхалтай төрх болон инээмсэглэлийг харж буйдаа таатай байна?

 

-Хэдэн жил гэрийн эзэгтэйн ажлаа сайн гүйцэтгэлээ. Хүүхдүүдийнхээ хувьд сайн ээж байхын тулд их хичээсэн он жилүүд өнгөрлөө. Эргээд харахад энгийн мэт харагдах ч үнэн хэрэгтэй хүүхдүүдээ ойлгосон, тэднээс хайр халамж мэдэрсэн цаг хугацаа байлаа.

 

-Та гэр бүлийнхээ төлөө кино урлагаас тодорхойгүй хугацаанд завсарлага авсан. Камерын өмнө гараагүй цаг хугацааг надад хэлж өгөөч?

 

-Амралт авна гэдэг сайхан. Хайртай хүмүүсийнхээ дэргэд нэг өдөр бус нэг жилийн турш байна гэдэг гайхалтай. Хүүхдүүдээ хэрхэн өсөн торниж буйг зургаас эсвэл унтаж байхад нь харахгүйгээр хажууд нь суугаад тэдний өөрчлөлтийг харах сайхан байсан. Өнгөрсөн хугацаанд халамжгүй, хүүхдүүдийнхээ хувьд онцгой нэгэн биш гэдгээ ойлгосон. Хэн ч мэдээгүй байхад бидний дунд үл харагдах хавцал үүссэн болохыг эрт ойлгосондоо баяртай байна.

 

-Харин хэвлэлүүд танаас өөр бодолтой байсан. Миний хэлэх гэж буйг ойлгож байгаа байх?

 

-Дүр олдохгүй байна гэсэн утгатай гэдгийг мэднэ. Өөрийгөө магтахыг хүсэхгүй байгаа ч гэртээ байх хугацаанд хэд хэдэн киноны санал ирсэн.

 

-Нэгэнт та удаан хугацааны дараа сэтгүүлд зургаа авахуулж, ярилцлага өгөхийг  зөвшөөрлөө. Миний бодлоор энэ бүхэн удаан хугацааны амралтад цэг тавих эхлэл хэмээн ойлгож болох уу. Санал нэг байна  уу?

 

-Шуудхан тийм хэмээн хариулмааргүй байна.

 

-Камерийн өмнө дахин гарахыг хүсч байгаа биз дээ. Ганц ч удаа кино урлагаа үгүйлээгүй гэж үү?

 

-Би худлаа ярих дургүй. Үнэнийг хэлэхэд, өдөр бүр кинонд тоглохыг хүсдэг. Нэг хэсэг гэрээсээ илүү зургийн талбайд очихыг хүсдэг байлаа. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явсны дараа өмнө нь тоглосон кинонуудаа үзэж, кино шүүмжлэгчдийн бичсэн шүүмжүүдийг уншдаг байлаа.

 

-Энэ бүхэн танд дарамт болдог байсан уу?

 

-Дарамт гэхээсээ илүү алдаа гаргахаас болгоомжилсон мэт. Шүүмжээс би өөрийнхөө жүжиглэлтийн сул талыг харсан. Дахин кинонд тоглохдоо алдаа гаргахгүй байх тал дээр суралцсан үйл явц хэмээн тайлбарламаар байна.

 

-Ихэвчлэн ямархуу шүүмж байна?

 

-Сул талаа дэлгэмээргүй байна. Би хүн учир алдаа гаргадаг. Хэрвээ робот байсан бол алдаа гаргахгүй байлаа. Харамсалтай гэх үү азтай гэх үү би хүн шүү дээ.

 

-Удахгүй кино урлагтаа эргэн ирнэ хэмээн итгэлээр нэг асуулт асуумаар байна.  Ямархуу төрлийн кинонд тогломоор байна?

 

-Хөгжилтэй, инээмсэглэл дунд кино урлагтаа эргэн очмоор байна. Тиймээс инээдмийн жанрынх.

 

 

-Таны нөхөр Бен Аффлик Бетмэний дүрд тоглосон. Үлгэрийн баатар болсон нөхрөө харах ямархуу байв?

 

-Тун хөгжилтэй байсан.

 

-Та хоёртой холбоотой асуудал өнөөг хүртэл олны анхаарлыг татаж байна. Мэдээж хэрэг гэр бүлийн тань амьдралд оролцож буй мэдээллийг харах амаргүй байх?

 

-Мэдээж хэрэг. Бидний дунд цав гаргах сөрөг мэдээллийг хүлээн авах миний хувьд их хэцүү байсан. Хутга шиг хурц үгнүүд хэдийнэ гэрийн минь цонх, хаалгыг эвдэлсэн.

 

-Хагарал салалтад хүргээгүй биз дээ?

 

-/Хариулахаас татгалзав/

 

-Аффлекийг хүүхэд асрагчтайгаа холбоо тогтоосон гэх мэдээлэл гарч байсан. Энэ үнэн үү?

-Худал мэдээлэл. Иймэрхүү төрлийн мэдээлэл ямар замаар сэтгүүлчдэд хүрсэн гэдгийг мэдэхгүй байна. Иймэрхүү төрлийн мэдээллийг бид хүлээн авч, тайлбар хийхээс эрс татгалзаж байна. Ямар ч мэдээлэл намайг Аффлекээс салгаж чадахгүй.

 

-Итгэлтэй байна уу?

 

-Би бол гол тоглогч. Би энэ гэрийн эзэгтэй.

 

 

-Танд атаархагчид энэ мэдээллийг гаргасан гэх бодол төрж байсан уу?

 

-Сайн мэдэхгүй байгаа ч ямар ч үед эсрэг дүр гэж байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин