Халдлагатай холбоотой 11 этгээдийг баривчилжээ

Туркийн нийслэл Анкара хотын төвд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлж, 37 хүний аминд хүрсэн этгээдүүдийг цагдаагийнхан баривчилсан талаар “www.belfasttelegraph.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан Анкарагийн халдлагатай холбоотой 11 этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн байна.
Баригдсан этгээдүүдийн дөрөв нь курдууд олноороо амьдардаг Санлиурфа хотын оршин суугчид болохыг тогтоожээ. Армийнхан уг хотод хөл хорио тогтоож, хэрэгтнүүдийг эрэн хайж байгаа гэнэ.
Анкарагийн халдлагын эзэн одоогоор тодорхойгүй байна. Харин Дотоод хэргийн яамны эрх баригчид курдуудыг уг халдлагатай холбоотой хэмээн сэжиглэж буйгаа сэтгүүлчдээс нуугаагүй байна.
Курдын ажилчны намын дэмжигчид өнгөрсөн сард халдлага үйлдэж, 30 хүний аминд хүрсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ