БОНХАЖЯ, БХЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2016-03-15

БОНХАЖЯ, БХЯ-тай Тусгай хамгаалалттай нутгийн ойн цэвэрлэгээнд хамтарна 

 

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам хооронд 2016-2017 онд харилцан хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, БХЯ-ны сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа.

 

Сайд нарын зурсан энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн хандлага, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглүүлэн хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ногоон хөгжлийг хангах юм.

 

БОНХАЖЯ-ны аймгууд дахь газрууд болон Батлан хамгаалах яамны орон нутгийн цэргийн байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, батлан хамгаалах салбарын усны нөөцийн хэрэглээг хэмнэх, цэргийн ангиудтай хамтран газрын хөрсийг нөхөн сэргээх юм.

 

Мөн үүнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, ойн нөөцийн хомсдол доройтлоос сэргийлэх, цэргийн анги байгууллагуудыг ногоон бүс орчинтой болгох үүднээс цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлыг бодлогоор дэмжинэ. 

 

 

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яамд хамгийн түрүүнд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсүүдэд ой цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд удахгүй ажлаа эхлүүлнэ.        

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Sanaa ni zov bolovch bodlogyn asuudal haragdahgui bn. Zugeer tsereg zaluuchuudyn daichlah tuhai bn. BHY-nd baigal orchny asuudal hariutssan gazar baiguulah heregtei, gehdee neg alham uragsh boljee.
2016-03-15
Зочин:
Цэвэрлээд түлэх юм яриад байгаа шүүү одоо аж үйлдвэрийн яамтай хамтраад цэвэрлэгээнээс гарсан ойн хаягдлыг боловсруулж хавтан хийх талаар ажиллабал нэн оновчтой таны ногоон гэж яриад байгаа чинь жинхэн утгаараа болно доо
2016-03-15