Анкарагийн дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй
2016-03-15

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотын төвд байрлах Кизилая талбай /Kizilay square/-д 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.45 цагийн орчим дэлбэрэлт болж, 34 хүн амиа алдаж, 125 хүн гэмтсэн байна.


Дэлбэрэлтийн хариуцлагыг аль нэг террорист бүлэглэл хүлээгээгүй байгаа хэдий ч тус улсын эрх баригчид уг дэлбэрэлтийг террорист халдлага хэмээн үзэж байна.


Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн дунд Монгол Улсын иргэд байхгүй талаар Анкара дахь Элчин сайдын яамнаас мэдэгджээ.

Shuud.mn
Сонин хачин