Малчид 10 хувийн хүүтэй зээл авч эхэллээ
2016-03-16

Жилийн 10 хувийн хүүтэй малчны зээл хэрэгжиж эхэлсэн талаар ХХАА-н сайд Р.Бурмаа, Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Туваан, Төрийн банкны ерөнхийлөгч Б.Баттүвшин нар өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

 

Өмнө нь арилжааны банкууд малчдад жилийн 29.5-30 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Малчны зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах АН-ын бодлогын хүрээнд Төрийн банк өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд малчны зээлийн хүүг 18 хувь болгож бууруулсан. Ингэснээр таван сая төгрөгийн зээл авсан малчин 1.5 сая орчим төгрөгийн хүү төлдөг байсан бол хүү 18 хувь болж буурснаар 900 мянган төгрөгийн хүү төлөх тооцоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, малчны зээлийн хүү 29.5-аас 18 хувь болж буурахад 575500 төгрөгийн хэмнэлт гарч байгаа гэсэн үг.

 

Төрийн банк малчны зээлийн хүүг 18 хувь болгож бууруулснаас хойш 2580 малчин өрх 5.8 тэрбум төгрөгийн зээл авчээ.

 

Тус банк өчигдрөөс малчны зээлийн хүүгээ дахин бууруулж жилийн 10 хувийн хүүтэй болгож байгаа юм. Үүнтэй холбоотой дотоод бэлгэлээ бүрэн хангаж, сумдын Засаг дарга нарт хамтран ажиллах Хүнс, хөдөө аж ахуйн яамны саналыг бүх сумдад байрлах тооцооны төвүүдэд хүргүүлжээ.

 

Малчны зээлийн хүү 29.5-30 хувийн хүүгээс 10 хувь болж буурснаар 5 сая төгрөгийн зээл авсан малчин нэг сая гаруй төгрөгийн бодит хэмнэлттэй болж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shal hudlaa ihenh malchid niigmiin daatgal toldoggui uchraas hamragdahgui toldog1000 aas deesh maltan zeel hiih shaardlagagui baidag yum
2016-03-17
ард түмэн:
сонгууль дөхөхөөр л гэнэт сэрэх юм аа битгий луйварчдын үгэнд итгээрэй манайхаан үндсэндээ бол ингэх бүрэн боломжтой учир нь төрийн хамгаалатанд байдаг банк шүүдээ бусад хувийнх өшөө чбага болгох бүрэн боломжтой албаар сонгууль дөхөхөөр шоу л хийж байхгүй юу.
2016-03-16
bas:
3 DARGA 3 1000T MALCHINUU
2016-03-16
зочин:
тэнэг мангар авгайн үгэнд бүү хуурт ,сонгуулийн шоу
2016-03-16
Зочин:
МАЛЧИД АА БҮҮ ХУУРТАЖ ӨРӨНД БАРИГДАЖ,ХҮҮД ИДЭГДЭЭРЭЙ.БОЛОЛЦООТО БОЛ ,ШААРДЛАГАГҮЙ ЗЭЭЛ БҮҮ АВ.БУРУУ СУРТАЛ ХЯЗГААРГҮЙ ШҮҮ.
2016-03-16