Таван хувийн хүүтэй зээлийг 81 иргэнд олгожээ
2016-03-16

Өчигдрийн байдлаар шинээр орон сууц худалдан авахыг хүссэн 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн 8 хувийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдээс 5 хувийн ипотекийн зээлээр 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор болжээ.

 

Мөн банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй  ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Uu:
Hudlaa yum uu
2016-03-17
зочин:
Банкууд олгож чадахгүй байгаа шүү
2016-03-16