С1 телевизэд шаардлага хүргүүлжээ
2016-03-16

“Цензургүй сурвалжлага” багийн бэлтгэсэн Монгол дахь мүүн ажиллагаа нэвтрүүлгийг С1 телевиз эфиртээ гаргаагүй. Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос С1 телевизэд шаардлага хүргүүлж, хөтөлбөрт тусгасан нэвтрүүлгээ цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй шалтгааныг тодруулахыг хүссэн байна. 

 

Тус шаардлагад “Сүүлийн үед олон нийтийн дунд Мүүний урсгалын талаар хүчтэй яригдаж, энэхүү сэдвийг баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэнэ хэмээн зарлаад байсан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг хөтөлбөрт туссан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа, ямар нэгэн эрх бүхий байгууллага албан тушаалтан телевизээр гарах, нэвтрүүлгийг хаалаа зэрэг агуулга бүхий гомдол саналууд тус хороонд ирсэн болно.

 

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг ямар шалтгааны улмаас хөтөлбөр дээр дурдсан хуваарьт цагт нэвтрүүлээгүй талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн дотор тус хороонд яаралтай ирүүлнэ үү. Цаашид холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Door muunii zuunii geed bicheed bga muunchin garaa heniigee umuuruud muuruud bn a.. novshiin Solmuuncheen zugeer bgrai...
2016-03-16
Иргэн:
Энэ Баттулга зальтай луйварчин юм аа Өөрийнхөө тухай өөрөө лавалгаа авахуулах нь л дээ
2016-03-16
zochin:
muuni zuuni gej soliorch xudlaa medeelel tsatsaj ard tumnii tarxiig buruugaar ugaaxiig sanaarxaj bga xumuusiig arga xemjee avax tsag ni bolson ter ch buu xel mongoliin bolovsrol ruu ichguurguigeer dairch dabshilj ajlaa xiij bui yamiig maani xurtel baidald oruulaxiig sanaarxaj buid durgui xurch bn
2016-03-16