Цэргийн онгоц осолджээ
2016-03-16

Эквадорын армийн “Arava” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 19.30 цагт Пастаза мужийн ойролцоо осолдсон талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Осолдсон онгоцонд хоёр нисгэгч, нэг техникийн зөвлөх болон  армийн 19 албан хаагч зорчиж явжээ.

 

“Онгоцонд зорчиж явсан 22 хүн амиа алдсан” хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Рикардо Патино мэдэгдэв. Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа твиттер хуудсаараа дамжуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр испани хэлээр твиттертээ “Бүгд амиа алдсан. Та бүхний гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж жиргэсэн байна.

 

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Уг онгоцыг 2007 онд Израйль улсаас худалдан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин