Б.Насанбаяр захидал бичжээ
2016-03-16

Мүүний асуудлаас болж, БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын албан тушаалаа өгсөн Б.Насанбаяр ард түмэнд хандан захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе.

 


 

Сайн байна уу
Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

 

Монгол Улсын иргэн Б.Насанбаяр 2016 оны 3 сарын 15 ны өдрийн өглөөний 08:00 цагт хүүхдүүдээ хичээлд нь, нөхрөө ажилд нь явуулчхаад та бүхэнтэй мэндчилж байна.

 

Өглөө бүрийн яг энэ цагт миний ажлын өрөө, өрөөний үүдэнд ихэнхдээ хүнтэй, дараагийн уулзалт, ажил руугаа үргэлж яарсан, үдээс өмнө болон үдээс хойш амжуулах олон ажлынхаа бэлтгэлийг харж, утсаар ярьж мэссэж илгээсэн дүр төрх маань энгийн нэгэн эзэгтэйн төрх рүү шилжиж байгаа нь маш сонирхолтой, бас аз жаргалтай байна.


Өчигдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байгаа тухай хийсэн мэдэгдэл маань Монгол Улсын зүрх тархи нь болсон эрдэмтэн, багш нарын нэр хүнд, хүүхэд бүрийн хөгжлийг хамгаалах шийдвэр байлаа. Зохион байгуулалттай бэлтгэсэн, хөлс мөнгө төлсөн хүмүүсийн үйлдэл бол үерийн ус шиг юуг ч хамж болдгийг хараад зогсоох ХҮЧ бол “ажлаа өгөх өргөдөл”-өөс өөр сонголт надад үлдсэнгүй. Надад энэ их мөнгөний эсрэг сөрөн зогсох мөнгө, боломж үнэхээр байсангүй.


Өргөдлийнхөө хамт Монгол Улсад ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний төлөө дараах шийдлийг мөн гаргалаа. Тагнуулын ерөнхий газарт энэ гүтгэлэг доромжлолын зохион байгуулагч, захиалагч нь хэн болохыг тодорхой болгож өгөх хүсэлт. Эрүүгийн цагдаагийн газарт сэтгэл сэртхийлгэж, хүн харахын аргагүй эвлүүлэг хийж цагийн давтамжтай нийтэлж буй эздийг тодруулж холбогдох хариуцлага хүлээлгэх хүсэлт. Иргэн Цэрэндолгорын 2016 оны 02 сарын 16 өдөр олон нийтэд зарлаж намайг гүтгэсэн үйлдлийн үнэн мөнийг тогтоолгохоор Иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргалаа.


Мэдэгдэл хийсний урьд өдөр буюу бүтэн сайнд ажил дээрээ олон хүнтэй уулзаж зөвлөсний эцэст ажлаа өгөх юм бол бууж өгсөн болох юм байна, тийм учраас энэ зохион байгуулалттай зүйлийн эсрэг юу хийх тухайгаа тохироод гэртээ харьсан юм. Гэвч сэтгэл дотор боловсролын салбар маань ямар эмзэг бас нандин хайрламаар, аминаасаа ч илүү хамгаалмаар, улс үндэстний ирээдүй, тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжлийн үндэс түлхүүр шүү дээ гэж бодохоор нулимс минь гарч дотор давчдаж байлаа.


Хүүхэд бүрээ хөгжүүлнэ гэсэн итгэл найдвар, гал цогоор дүүрэн багш нарын минь урам зоригийг мөнгөнд улайрсан хүмүүсээр дахиад нэг өдөр доромжлуулж, ард түмэнд төрүүлсэн айдас төөрөгдлийг дахиад нэг өдрийн үйл явдлаар нэмэхийг хүссэнгүй. Тиймээс өмнөх өдөр нь журмын нөхөдтэйгээ тохирсон тохироо, цаашдын төлөвлөгөөт ажлаас илүү боловсролын салбарынхаа хүн нэг бүрийн сэтгэл зүтгэлийг хүндэтгэж миний бие хэнд ч хэлэхгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж байгаагаа мэдэгдлээ.


2016 оны 03 сарын 14 ний өдрийн энэ шийдвэр олон хүнийг гайхшруулсан хэдий ч надад хийсэн гэм, буруу байхгүй учраас сэтгэл маань аз жаргалтай, өөдрөг байлаа. Хүмүүс тэр эмэгтэйд ингэж бууж өглөө гэж дургүйцсэн ч, эрдэмтэн багш нар айл гэр бүл бүрийн эрдэнэс болсон хүүхэд залуучууд бүрийн хөгжлийн төлөөх энэ боловсролын салбарын ариун дагшин байлгах миний хайр, хүндэтгэл, хүсэл бүхнээс илүү ялалт. Миний бие ажиллах хугацаандаа дэлхийн бүх улс орны хийж амжаагүй “хүүхэд бүрийн хөгжлийн” системийн суурь хандлагыг бүтээлч хамт олонтойгоо угсарч чадсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

САНАА ЗӨВ БОЛ, ЗАЯА ЗӨВ

Shuud.mn
Сонин хачин
Гантөмөрийн хамсаатан . Монголд мүүн шашин дэлгэрүүлэгч
2023-03-02
Зочин:
helmegduulelt bhaa
2016-03-21
zochin:
unshih ch sonirhol alga, odoo Mongoloos bolj ogvol delhiigees zailchval. Cham shig hun eh baina geheer horvoo bas arai l shudraga bus yum da. Duugai gonshigonood bailgui Korea-d ochij ter ovgondoo uilchil dee. Chinii oron zai Mongold baihgui.
2016-03-19
зочин:
Цэрэн энэ хүүхнийг гүтгэсэн мэт ойлгуулах гэж яджээ. Цэрэн бодит байдлыг л дэлгэж тависан гэдгийг эрүүл ухаантай ямар ч хүн ойлгоно.
2016-03-17
zochin:
Tegeed ene olon bichleg ooriih n zuragnuudiig yu ch gej tailbarlaj chadahgui bga l biz de. Bas evluuleg gechijee. Ard tumen bidniia arai l doromjiljee
2016-03-17
тэнэг авгай:
Би мүүн шүтдэггүй гээд л хэлчихэд нэр чинь цэвэршинэ тэгж хэлж чадахгүй бол зайл
2016-03-17
Зочин:
Мүүнчин байх гоё байна уу аан
2016-03-17
Зочин:
Насанбаяраа чин үнэнийг хэлэхэд энэ чиний захидлыг уншаад зөв хүний сэтгэл зүрхнээс урган гарсан үг өгүүлбэр, утга санаа гэж 100 үзэхэд хэцүү байна. Хүн чамд итгэхээ байсан болоод ч тэр юмуу даа. Арван хэдэн жил харийн эцгийн төлөө сэтгэл оюунаа угаалгасан хүн шүү дээ өөрөө. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үг байдаг. Харин өнөө үеийн үр хүүхэд маань бүгд биш ч гэсэн урвуу нөлөөнд ороод буй тодорхой тооны хойч үе маань өнөөдөр ямар уриан дор тархи нь гашилж явна вэ. Бодооч. Ингээд үзэхээр энэ цагаан тагтаа өөрөө биш л баймаар.
2016-03-17
зочин:
Тагнуулын газар яг хөдөлж харагдаач.дарга нь хэний нөмөр нөөлгөн байдгийг нь мартаа юу, тиймдээ ч энэ шулам их бардам байх нь аргагүй.гэхдээ Хурцад хийсэн нүглээ наминчлах ганц зам нь эх оронч цөсөө хөдөлгөж иргэний зориг гаргаж Элбэгдоржийн бузар булай бүгдийг ил болгох . Эс бөгөөс хийсэн нүглийг чинь үр хүүхдүүд нь үүрэх болно шүүдээ
2016-03-17
Zugeer l:
Elbwgdorj uneheer sonin gar yuma.bi heze ch tuund itgej bggui.ter maani ch batlagdla.ochij ochij muuntei holbogdood bhda yahaw dee
2016-03-17
Muunceen:
Uuriigu tom hun geed bodoo yu.dargiin ajil chini chamaas hed dahin tom muunchin mini.muunchin aaw deere ochwol yasiim.duugui suu hun marttal.
2016-03-17
зочин:
Өөрөө ажлаас халагдах өргөдлөө өгсөн нь дээр гэж хацраа эцэгтээ алгадуулдаг ерөнхийлөгч,сайд хоёр чинь зөвлөө юу? Мүүн эцэг ерөнхийлөгч хоёр чинь чиний юу хийхийг чинь сайн зааж өгч хамгаалах болохоор чи алзахгүй.
2016-03-17
Zugeer l:
Chi zugeet suraggui l gerte suugaach de.yu hiih chini bidend hamaagui.zugeet l zail
2016-03-17
Зочин:
Chi mongolyn ard tumniig arai denduu es tooloodoo... har amia hicheesen uhaan muchid chi bolon chinii tsaana bgaa humuus yavch ahihgui ni oilgomjtoi
2016-03-17
Зочин:
HUNII MAINAA HIIJ OLON MONGOL HUUHNIIG BOOL BOLGOJ HUDLDCHAAD SHOROND OROHGUI YAVJ BAIGAA BOL MONGOLD HUULI BAINA UU
2016-03-17
Zochin:
Xunii olon arvan oxid xuuxnuudiig xari orond uil tamiig uzex gej ilgeej baixdaa setgel chin ivdsun uu?!!!! Olon zuun xunii uy ch medexgui dunguj 15-16 amitadiig gazar nuxed bulj baixdaa unexeer l ex xun um bol setgel chin unduxgui baisan uu aan?!!! Uu tiin chi chin ter setgel uvdux ene ter medrwmj ogt baixgui bolson tarxia xairtsagluulsan mal sh dee martchixaj!!!!!
2016-03-17
AUGGDOUG:
MOONIE-G CHI JAAHAN YUM UNSHDAG BOL HAA SAIGYI HORICHIHSON GAJ BYLEG SHYYDEE , ENE DEER MEDEH MEDEHGYI GEED MARGAAD BAIH SHAARDLAGA BAIHGYI
2016-03-17
aUGGDOUG:
CHI TEGEED MOONIE-IIN JINHENE TOLGOILOGCHIDIIN NEG GEDGEE HELDEE? HICHNEEN JAAHAN HYYHDYYDIIN TOLGOIG ERGYYLJ TER BALAI YUMANDAA ORUULSAN TOOGII NI HELDEE? TER MOONOOHEE HEDEN COMPANII ZAHIRAL GEDGEE BAS DURIDDAA , DARAA NI CHINII AJILDAA DURTAI SONIRHOLTOI , MONGOLIIN HYYDYYDIIN SOYOL BOLOVSROLD YNENCHEER ZYTGEJ BAIGAA GEDGIIG CHINI TODORUULAYA
2016-03-17
novsh:
mongoliin 2 tald amidarch baisan humuus zurgaar suusan bn
2016-03-17
novsh:
mongoliin 2 tald amidarch baisan humuus zurgaar suusan bn
2016-03-17
монгол:
МОНГОЛ УЛСАД асар хор хенеелтэй явдал болоод байхад энэ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА надад хамаагvй гэсэн шиг ганц YГ ган хийхгvй нvдэн балай чихэн дvлий царайлаад л суугаад байхын бас л дээрээс нь ЭЛБЭГДОРЖ БАЯРЦОГТ НАР дарамталж байгаа байх даа . Нийгмийг сэрээсэн 2 бvсгvйдээ баярлалаа
2016-03-17
Зочин:
Nusanzovlon min hol ochij hutsaarai
2016-03-16
Зочин:
Yandaa ene huuhen ajilaa uguud chimeegui bj bhgui demiireed zahia ch geh shig ulam olon hunii durguig hurgeed hajuud bsan bol uhaan suutal ni tsohiod uguh yumsan
2016-03-16
zochin:
Bolowsroliin salbaraas uuruu zailsand bayarlalaa.Nvgel chini nvdeeree garna da.
2016-03-16
Zochin:
Yooy, tamine e. Ene chini muuneesee gadna bur mungunii tuluu ulairtsan aimshgiin huuhen bhgui yu. Yamnii hamag tusul hutulbur bolgonoos.mungu idehiin don tustsan, hamaatan sadan tanil taldaa l bugdiig shiidej tendeesee iddeg, bolovsroliin talaar yamar ch medleggui, muunii tbb aas shuud yamnii mergeljilten bolgoo l barag daraa udur ni darga boltson huuhensh de. ene huuhniig umuuruh hun garahaar barag buuljis tsutgahiin.
2016-03-16
зочин:
Ямар ичдэггүй хүүхэн бэ. Захиа бичээд байхдаа яадаг юм бэ. Бүх булхай чинь илрээд байхад өөрийгөө өмөөрөөд яахав дээ. Хүүхдүүдийн боловсролд гай болчихоод ямар гавьяа яриад байна хуцалгүй зайл зайл зайл шоронд хий
2016-03-16
seheeten.setgeltei.setgeltei hun:
mash zev.ajlaa egeec aajuu taivan tsemts.Yum hiih gesen bolgonig nuhchin darah asar tom boflogo yavj bgaa.ene ni buh salvart bgaa.
2016-03-16
Зочин:
MYYHiin gajig avgai zailda
2016-03-16
zochin:
UUriiguu MUUN- ii shashintai bish gedgee notolj batalgaa uguh heregtei.Jishee ni MUUN-iig Mongold horiglohod buh huchee zoriulah heregtei.
2016-03-16
bi:
Bitgii balaaraad bai chi mongol huuhdiin toloo yawsan bol iim bolohgui muunist mini. Bitgii hudlaadur esgesen yum bicheed vai
2016-03-16