Кристан Стюарт ижил хүйстэн болжээ
2016-03-16

“Бүрэнхий” цувралын од, жүжигчин Кристан Стюарт ижил хүйстэн гэдгээ баталсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр өөрөөсөө таван насаар эгч Францын дуучин СоКо гэгчтэй үерхэх болсон байна.

 

Тэд өчигдөр Нью Йорк хотын нэгэн зоогийн газрын өмнө үнсэлцэж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Жүжигчин бүсгүйг ижил хүйстэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан ч тэрбээр өнөөдрийг хүртэл эрс үгүйсгэж байсан юм.

 

Дээрх мэдээллийн дараа жүжигчин бүсгүй инстаграмдаа “Миний амьдрал надад үнэ цэнэтэй. Би та бүхэнд бэлгийн амьдралаа өчих шаардлага байхгүй. СоКо бол миний найз охин. Өөр зүйл байхгүй” гэж бичжээ.

 

25 настай жүжигчин өмнө нь “Бүрэнхий” цувралд хамтран тоглосон Роберт Паттинсонтай гурван жил үерхсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mgl:
Manaid zondoo bga gesen
2016-03-16
zz:
Manai Naran Angirmaa adilhan lesbi chvv yamar svrtei yum bichsen yum chig kk
2016-03-16